Д.Амарбаясгаланг албан тушаал наймаалцсан гэх гомдол иржээ

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгаланг албан тушаал наймаалцсан гэх гомдол иржээ

Д.Амарбаясгаланг албан тушаал наймаалцсан гэх гомдол иржээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд холбогдох гомдол АТГ-т иржээ. Тодруулбал, МАН-ын генсек төрийн албанд оруулж өгнө гэж 30 сая төгрөг авсан гэж АТГ-т иргэн Г ханджээ.  АТГ-аас энэ талаар тодруулахад "МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан албан тушаал наймаалцсан гэх гомдол ирсэн, шалгаж байгаа" гэсэн хариу өгсөн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас энэ асуудлаар тодруулга авах гэсэн боловч гадаадад ажлаар яваа аж. Харин тус намын хэвлэлийн албанаас энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.  Юутай ч АТГ-аас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаал наймцаалцаж, их хэмжээний мөнгө авлигад авсан гэх иргэнээс ирсэн гомдлыг шалгаж, нягталж байгаа юм байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж