УИХ-ын дарга М.Энхболдыг өнөөдөр чөлөөлнө | News.MN

УИХ-ын дарга М.Энхболдыг өнөөдөр чөлөөлнө

УИХ-ын дарга М.Энхболдыг өнөөдөр чөлөөлнө

УИХ-ын дарга М.Энхболдыг өнөөдөр чөлөөлнө

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг сар гаруй хугацаанд бойкотолж, эцэстээ Монгол Улсын Ерөнхийлөгч гишүүдийн олонх дэмжвэл УИХ-ын даргыг чөлөөлөх хууль санаачлан УИХ-аар батлуулсан. Хууль албан ёсоор өчигдрөөс /2019.01.28/ эхлэн хэрэгжсэн. Хууль хэрэгжсэнтэй зэрэгцэн УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслөө УИХ-д өргөн барьсан. Тогтоолын төсөл өргөн барьсан гишүүд яаралтай дэгээр хэлэлцэхийг санал болгосон ч хууль зөрчиж, асуудлыг хэлэлцэх боломжгүй учраас хойшлуулав. УИХ-ын хууль хэрэгжих хугацааг нэгдүгээр сарын 25-нд гэж баталсан бөгөөд хуулийн дагуу "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд хэвлэгдсэний дараа албан ёсоор хүчин төгөлдөр болно. Тэгвэл "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар өчигдөр гарсан бөгөөд УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана.

УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль буюу УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх хуваарь гаргасан. Хуваарийн дагуу өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, түүний дараа чуулганы хуралдаан үргэлжлэх юм.

Ингээд УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар баталбал, УИХ-ын дарга М.Энхболд албан ёсоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Тэрбээр, Сар шинийн өмнө УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаа шийдэж,  шинэ даргыг томилох хэрэгтэй гэдгийг тодотгож байсан юм. УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг гуравны нэг буюу 39 гишүүн дэмжсэн кноп дарж байж хууль батлагдана. Гэхдээ өчигдрийн байдлаар МАН-ын 25 гишүүн орон нутагт явна гэсэн мэдээлэл байгаа нь ирц бүрдэх үү гэдэг эргэлзээг ч төрүүлээд буй. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэний дараа чуулган хуралдах юм.

Харин үүнтэй зэрэгцэн МАН дотор дараагийн УИХ дарга хэн болох вэ гэдэг таамаг үргэлжилсээр буй. УИХ-ын даргад санаархагчид болон горилогчид олон бий. Гэхдээ тэдний хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг дараагийн УИХ-ын дарга болгохоор тохиролцсон гэх мэдээлэл бий ч одоогоор улс төрийн тохироо хийгдээгүй байгаа гэж МАН-ын гишүүд үгүйсгээд буй.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

энхболд 2019-01-29 150.129.141.168

би огцорлоо юу

Avatar

1 2019-01-29 103.206.195.166

УИХ тарах нь зөв шүү дээ. М.Энхболд чөлөөлөгдлөө гээд өөрчлөгөх юмгүй дээ

Avatar

fff 2019-01-29 103.111.68.50

MANAN gin mafi Enkhbold , elbegdorj z**l z**l

Avatar

Зочин 2019-01-29 202.179.24.163

Одоо мэдээ уншихад арай дээр болж

Avatar

зочин 2019-01-29 202.179.27.21

энэ хүнийг зайлуулаад юу өөрчлөгдөхийн.

Avatar

Си Цзиньпин 2019-01-29 182.160.34.225

Энхболдоо 欢迎中国

Avatar

Иргэн 2019-01-29 64.119.25.163

Ирц хүрэхгүй байсаар байгахд хаврын чуулган хүрэх вий

Avatar

Иргэн 2019-01-29 139.5.219.161

Энхболдыг хурдан зайлуул.Цаг их алдаж байнаа.Тэр Эрдэнэтийн асуудал өнгөрсөн хорвоо болж байх шиг бнаа.Прокурорыг соль.Бадамжунай,Эбий,Баяр г.м,сахал Эрдэнэбилэг хамсаатануудын хилийн хориг тавь.Ерөнхийлөгчөа цаг их алдаад бна

Avatar

Иргэн 2019-01-29 139.5.219.161

Энхболдыг хурдан зайлуул.Цаг их алдаж байнаа.Тэр Эрдэнэтийн асуудал өнгөрсөн хорвоо болж байх шиг бнаа.Прокурорыг соль.Бадамжунай,Эбий,Баяр г.м,сахал Эрдэнэбилэг хамсаатануудын хилийн хориг тавь.Ерөнхийлөгчөа цаг их алдаад бна

Avatar

мг 2019-01-29 202.72.245.122

Нямдорж гуай л УИХын дарга болоосой тэгвэл дэглэм Манан нурна өөр хүн болвол сунжирсан удаан МАН д хортоЙ байх болно

Avatar

Зочин 2019-01-29 158.208.192.248

b**s hatsan ch umhiiguu tavihgui ee … gej.

Avatar

Томчуудын бүлэглэл хоорондох зодоон энгийн хүмүүсд ямар ч хүртээлгүй юм 2019-01-29 66.181.183.231

Нэг их шударга ёс гээд далдагнаад давхиад байгаа нөхдүүдэд бол горьдсоны чинь гарз гэж хэлмээр байна.

Avatar

Gan 2019-01-29 150.129.141.8

Jinhen ManAn Jinhen mafijsan tur odoo l bi boloh gej bna Ulgiiduud av teneg humuus uursduu aldaj baij uhaardag yum genelee

Avatar

Алсдаа Монголын төр улам л тогтворгүй болох нь дээ 2019-01-29 66.181.183.231

Монгол улс улам л ёроолгүй ангал руу унасаар …

Avatar

Зочин 2019-01-29 112.214.88.121

Өмхий жорлон гахай с. эрдэнэ халзан тавхай эрдэнэбат нар завсарлага авч гахай миёэтэйгээ ахин гомоодно

Avatar

Иргэн 2019-01-29 64.119.25.163

Өнөөдөр ихц бүрдэхгүй учир чуулган хойшлох юм бна доо

Avatar

МАФИЙГ УСТАГАЦАГААЯ !!! 2019-01-29 202.126.89.192

МИЕЭ ИХ Л НОВШИРНО ДОО !!! МАНАН БОЛ ЖИНХЭНЭ МАФИЙН ТОГТОЛЦООТОЙ СҮЛЖЭЭ ШҮҮ ДЭЭ !!! ГОЛ ТОЛГОЙЛОГЧ ТАРВАГАН ХҮН ГАДААДАД ГАРЧИХСАН АЛСААС УДИРДААД СУУЖ БАЙГАА !!! ХАРЖ Л БАЙЯ !!!

Avatar

зочин 2019-01-29 203.91.118.247

Ашгүй дээ, Энэ ард түмэн хувьтай юм аа, МАНАН гэдэг луйварчдад хамаг юм аа алдаж доромжлуулдаг цаг дуусах нь шиг байНА АА, Ерөнхий сайд болон залуу гишүүддээ баяр хүргэе.\nМиеэ л явж байвал хэн УИХ-ын дарга болсон яахав ээ

Avatar

зочин 2019-01-29 203.91.118.247

Ашгүй дээ, Энэ ард түмэн хувьтай юм аа, МАНАН гэдэг луйварчдад хамаг юм аа алдаж доромжлуулдаг цаг дуусах нь шиг байНА АА, Ерөнхий сайд болон залуу гишүүддээ баяр хүргэе.
Миеэ л явж байвал хэн УИХ-ын дарга болсон яахав ээ

Avatar

Зочин 2019-01-29 202.21.106.141

За больж үзээрээ МАН ын хулгайчдаа! ЖДҮ чдийг хамгаалагч, хууль засагч, улс төрийн хор найруулагч, жалга довын үзэлтэн Нямдоржийг УИХ ын даргад суулгах гээгүй биздээ. Арайчдээ!! Дахин шинэ МА НАН бий болов. Одоо их хурлаа тараавал таарна.

Avatar

зочин 2019-01-29 203.91.118.247

Миеэ-н долоогч уу

Avatar

zocnin 2019-01-29 69.76.229.35

BAABARGUAI ELBEGDORJ DORLIGJAV ED NAR CNINI SANHUU MEDEHGUI BAIJ SANGIIN SAID HURTEL YVAA BIZDEE JINHHENE MANAN BAIHGUI UU DAA TOODGORUUDIIN MANAN

Avatar

МАНАН гийн дуу хоолой 2019-01-29 103.111.68.3

NEws.mn MANAN-ийн өмнөөс дуугардаг сайт болжээ. Эднийг бас ард түмний шүүхээр оруулах хэрэгэтэй

Avatar

Зочин 2019-01-29 103.111.68.3

ЭНЭ ХЭДЭН ХУЛГАЙЧ БҮХ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛИЙГ ХУДАЛДААД АВЧИХСАН, ГЭХДЭЭ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ ГЭДЭГ ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ….

Avatar

Eh oronch 2019-01-29 67.167.8.253

News mn ovoo yum bolov uu gesen manangiin far hol yum bna. Hezeed unen yaldag…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж