УИХ-ын дарга М.Энхболдыг өнөөдөр чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга М.Энхболдыг өнөөдөр чөлөөлнө

УИХ-ын дарга М.Энхболдыг өнөөдөр чөлөөлнө

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг сар гаруй хугацаанд бойкотолж, эцэстээ Монгол Улсын Ерөнхийлөгч гишүүдийн олонх дэмжвэл УИХ-ын даргыг чөлөөлөх хууль санаачлан УИХ-аар батлуулсан. Хууль албан ёсоор өчигдрөөс /2019.01.28/ эхлэн хэрэгжсэн. Хууль хэрэгжсэнтэй зэрэгцэн УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслөө УИХ-д өргөн барьсан. Тогтоолын төсөл өргөн барьсан гишүүд яаралтай дэгээр хэлэлцэхийг санал болгосон ч хууль зөрчиж, асуудлыг хэлэлцэх боломжгүй учраас хойшлуулав. УИХ-ын хууль хэрэгжих хугацааг нэгдүгээр сарын 25-нд гэж баталсан бөгөөд хуулийн дагуу "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд хэвлэгдсэний дараа албан ёсоор хүчин төгөлдөр болно. Тэгвэл "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар өчигдөр гарсан бөгөөд УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана.

УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль буюу УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх хуваарь гаргасан. Хуваарийн дагуу өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, түүний дараа чуулганы хуралдаан үргэлжлэх юм.

Ингээд УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар баталбал, УИХ-ын дарга М.Энхболд албан ёсоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Тэрбээр, Сар шинийн өмнө УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаа шийдэж,  шинэ даргыг томилох хэрэгтэй гэдгийг тодотгож байсан юм. УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг гуравны нэг буюу 39 гишүүн дэмжсэн кноп дарж байж хууль батлагдана. Гэхдээ өчигдрийн байдлаар МАН-ын 25 гишүүн орон нутагт явна гэсэн мэдээлэл байгаа нь ирц бүрдэх үү гэдэг эргэлзээг ч төрүүлээд буй. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэний дараа чуулган хуралдах юм.

Харин үүнтэй зэрэгцэн МАН дотор дараагийн УИХ дарга хэн болох вэ гэдэг таамаг үргэлжилсээр буй. УИХ-ын даргад санаархагчид болон горилогчид олон бий. Гэхдээ тэдний хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг дараагийн УИХ-ын дарга болгохоор тохиролцсон гэх мэдээлэл бий ч одоогоор улс төрийн тохироо хийгдээгүй байгаа гэж МАН-ын гишүүд үгүйсгээд буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж