Өндөр настан 225 сая төгрөгийн азтан болсноо мэджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Өндөр настан 225 сая төгрөгийн азтан болсноо мэджээ

Өндөр настан 225 сая төгрөгийн азтан болсноо мэджээ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол "Боловсрол" телевизээр нэгдүгээр сарын 20-нд орон даяар шууд цацагдаж, супер азтан буюу 225 сая төгрөгийн азтан тодорсон билээ.

Супер азтаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаагүй байгаа ч өндөр настан азтан болсон гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Энэ талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв" улсын үйлдвэрийн газрын олон нийттэй харилцах албаны менежер С.Чулуунхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 20-нд тодорсон супер азтанаар өндөр настан тодорсон нь үнэн. Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй мэдээлж болохгүй. Супер азтан маань 225 сая төгрөг хожсон гэдгээ мэдээд, баримт, мэдээллээ баталгаажуулсан. Удахгүй 225 сая төгрөгийн батламжаа гардан авна. Азтанд батламж гардуулах өдрийг Сангийн яамнаас товлоно” гэв.

Уг тохиролд 2018 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан юм.  Энэ тохирлоор 63030046  сугалааны дугаартай 225 сая төгрөгийн супер азтан тодорсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж