Унгарын Калака хамтлаг Монголд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Унгарын Калака хамтлаг Монголд тоглоно

Монгол улс Бүгд Найрамдах Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 17-нд Улсын филармонид Унгарын ардын урлагийн Kalбka хамтлагийн тоглолт болох гэж байна. Тус хамтлаг нь 1969 онд Унгарын Будапешт хотод байгуулагдсан бөгөөд голдуу шүлэг, яруу найрагт ая оруулан дуулдагаас гадна мажаар ардын хөгжмийг өөрсдөө боловсруулан тоглож нийтэд хүргэдэг юм байна. Тус хамтлагийн өвөрмөц нэгэн онцог нь дууны дөрвөн үндсэн өнгийг сонгодог болон ардын хөгжмийн зэмсгийн хөг аялгуутай чадварлагаар хослуулдагт оршдог гэнэ. Энэхүү хамтлаг нь дэлхийн олон оронд тоглолтоо хийж байсан ба Азид Япон, Тайванд аялан тоглож байжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж