Курдын дайчдын 30-40 хувь нь эмэгтэйчүүд

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Курдын дайчдын 30-40 хувь нь эмэгтэйчүүд

Курдын дайчдын 30-40 хувь нь эмэгтэйчүүд

Албан ёсны тоо байдаггүй ч Курдистан дахь байлдагчдын 30-40 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Сирийн 2011 оны иргэний дайны дараа Берлиний зурагчин Сонжа Хамад Курдын эмэгтэй дайчдын маш олон зургийг харсан ч шударга ёсны төлөөх эмэгтэйчүүдийн тэмцлийг үл ойшоож чадаагүй байна. Тэрээр “Зургуудыг харахад сэтгэл хөдлөм. Эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил үргэлж зэвсэг агсан явааг харуулсан зургууд байх ч тэднийг хувь хүнийх нь талаас илэрхийлсэн нь нэгээхэн ч үгүй юм" хэмээн хэлжээ.

Хамад 2015 оны гуравдугаар сараас 2016 оны арванхоёрдугаар сарын хооронд зэр зэвсэг агсан тэмцэж буй бүсгүйчүүдтэй уулзах, зургийг нь авах зорилгоор Курдын хяналтад байдаг нутгууд болон Иракийн Курдистан муж руу гурван ч удаа аялжээ. Курдистанд 25-30 сая курд амьдардаг. Курдууд тусгаар тогтнолынхоо төлөө зуу зуун жил тэмцэж байгаа ч Курдистан улсын статустай болох нөхцөл бүрдээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, курдууд нь өөрийн гэсэн төрт улсаа байгуулж чадаагүй байгаа дэлхий дээрх хамгийн том үндэстэн билээ.

Курдуудын гарал үүслийн талаар эрдэмтэд өөр өөр таамаглал дэвшүүлдэг бөгөөд скифүүдээс гаралтай, Хойд Месопотами, Ираны тал хөндий болон Перст курд үндэстэн бүрэлдэн бий болсон гэж янз бүрээр үздэг байна. Зарим эрдэмтэд тэднийг азербайжан, армян, гүрж, еврей үндэстнүүдтэй угсаа гарал нэгтэй гэж тайлбарлах нь ч бий.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж