Самсунг бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолд хуванцар ашиглахгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Самсунг бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолд хуванцар ашиглахгүй

Самсунг бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолд хуванцар ашиглахгүй

Дэлхий даяар хуванцраас татгалзахыг уриалж буй өнөө үед Өмнөд Солонгосын цахилгаан барааны үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани болох “Самсунг электроникс” бүх бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолд хуванцар материал ашиглахгүй болж байгаа тухайгаа Ням гаригт /2019.01.27/ мэдэгджээ.

Тус компани 2020 он гэхэд дэлхийн байгаль хамгаалах байгууллагуудаас сав баглаа боодлын стандартын гэрчилгээ авахаар зорьж байгаа ба энэхүү зорилтдоо хүрэхийн тулд дээрх төслийг санаачилсан байна. Сав баглаа боодлыг шинэчлэх төсөл 2019 оны хоёрдугаар хагаст багтан хэрэгжиж эхлэх гэнэ.

Хуванцрын оронд хог хаягдлыг дахин боловсруулж цардуул, чихрийн нишингэ зэрэгтэй хольж гарган авдаг био- хуванцар юм уу цаасыг ашиглахаар болсон байна. Био-хуванцар гэдэг нь байгальд ээлтэй шинэ төрлийн материал бөгөөд 2030 он гэхэд нийтдээ 500 мянган тонн био-хуванцрыг ашигласан байхаар төлөвлөж байгаа гэв.

Эх сурвалж: mashable.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж