Ц.Пүрэвтүвшин: "Стандарт" банкны өрийг багасгах боломж байсан

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Ц.Пүрэвтүвшин: "Стандарт" банкны өрийг багасгах боломж байсан

Ц.Пүрэвтүвшин: "Стандарт" банкны өрийг багасгах боломж байсан

"Монголын зэс" корпорациас өнөөдөр /2019.01.28/ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тодруулга хүсэх тухай албан бичиг хүргүүллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид худалдсан гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Энэ мэдээлэл ор үндэсгүй гэдгийг "Монголын зэс" корпораци мэдэгдээд үүнд албан ёсны тодруулга, тайлбар өгөх хүсэлтийг ийнхүү Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгч байгаа аж.

ЭНЭ ҮЕЭР ТУС КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ПҮРЭВТҮВШИН:

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүсэлт өгч байна. Үүнд, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 болоод 51 хувь 100 хувь Монголын талд бүртгэлтэй байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн долоон гишүүн болон ерөнхий захирал нь төрөөс томилогдсон хүмүүс байгаа. Ийм тохиолдолд бид ямар нэгэн худалдаа хийх, гадаадын компанид зарах хэлцэл хийгээгүй. Манай компанийн зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг анх худалдаж авахдаа гадаадын ямар нэг компанид худалдах ямар ч сонирхол, зорилго байгаагүй. Цаашид ч тийм зүйл болохгүй, Монголын ард түмэн үр шимийг нь хүртэнэ гэж боддог. Сингапурын компани руу шилжүүлэх гэж байгаа асуудал огт биш. Тухайн бичигт миний нэр дээр байгаа компани, өөрийнхөө компани руу шилжүүлэх процесс байсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд таслан зогсоолоо. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой "Стандарт" банкны асуудал 2016 онд шийдэгдсэн бөгөөд тухай үед  нийт өр төлбөр 95 сая ам.доллар байсан бол өнөөдөр 125 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөг болсон. “Стандарт” банктай холбоотой 300 гаруй тэрбум төгрөгийн төлбөр төлөх Английн Арбитрын шийдвэр гарсан байгаа. Удахгүй энэ шийдвэрийг албадан гүйцэтгэнэ. Энэ нөхцөлд “Эрдэнэт” үйлдвэрийн аль нэг хувьцаа эзэмшигч нь гадаадын хөрөнгө оруулалттай буюу Сингапурын хөрөнгө оруулалттай компани байсан бол тухайн үед шинэ нөхцөл байдал илрэх буюу Арбитрын шүүхийн шийдвэрийг дахин авч үзэх нөхцөл үүсэх байсан. Сингапурт олон улсын томоохон Арбитрын шүүх байдаг бөгөөд Английн Арбитрын шүүхийн шийдвэрийг дахин авч үзэх боломжтой цорын ганц улс нь Сингапур  байсан. Сингапурын хөрөнгө оруулалттай компани байвал дансыг нь хаах, Арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэхгүй байх боломж байсан. Энэ зорилгоор 300 тэрбум төгрөгийг бууруулахын тулд хийх гэж байсан. Харамсалтай нь энэ ажиллагаа УИХ-ын нэр бүхий гишүүдээс бол хойшилж байх шиг байна. "Стандарт" банктай  холбоотой шийдвэр нааштай гарах боломж бүрдэх бүрд улстөрчид энэ асуудлыг зориуд гацаадаг. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ манай компанийн ажилтан н.Номиндарь  гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн гэсэн мэдээллийг өгсөн. Тухайн бичигт байгаа тэр хүн нь манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан. Энэ хүн Улсын бүртгэлийн газарт бичиг хүргүүлэх үүрэгтэй хүн. Төрийн түшээ хүн ийм худлаа мэдээлэл тарааж байгаад харамсч байна.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА М.МӨНХБААТАР:

-Хоёр хүн шүүхээр маргаантай байвал нөгөө талдаа ямар нэг байдлаар өөрийнхөө өмгөөлүүлэх, хуулийн процессоо эсрэг талын үйлчлүүлэгчдээ хэлдэггүй. Гэтэл өнөөдөр УИХ-ын залуу гишүүд улс төрийн эрх ашигт нийцсэн мэдэгдэл хийлээ. “Стандарт” банкны асуудал дээр эдгээр гишүүд яагаад дуугарахгүй байгаа юм бэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь нь төрийн өмчид байгаа. Гэтэл төрийн өмчит компани нь 300 орчим тэрбум төгрөгийн алдагдалд орох гэж байхад яагаад дуугарахгүй байгаа юм бол. Татвар төлөгчдийн мөнгийг бууруулах, байхгүй болгохын төлөө бид ажиллаж байсан. Монгол Улсын иргэний болон захиргааны хэргийн шүүх дээр бид ялсан. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна. Энэ бүхэн улс төрийн зорилготой байгаад байна. Тэр бичиг манай компанид болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн хоёрхон хувь байсан. Энэ мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас тараагдсан. Өнөөдөр хууль эрх зүйн хувьд Засгийн газар бие даан шийдвэр гаргах боломжгүй. Өмнө нь Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанитай маргалдаж байсныг санаж байгаа байх. Бас л 400 орчим сая ам.долларын асуудал яригдаж байсан. Энэ үед Берлинд буусан Монгол Улсын 100 хувь өмчит “МИАТ” компанийн онгоцыг хурааж авах нөхцөл байдал үүсч байсан. Ийм нөхцөл байдлыг үүсгэхгүйн төлөө ажиллаж байсныг өнөөдөр байхгүй болголоо. Үүнийг цаашдаа хэрхэн зөв тийш нь хандуулах вэ гэдэг дээр ажиллах ёстой байтал жижиг улс төр хийснээс болж ийм нөхцөл байдалд хүргэлээ. Хууль зүйн хувьд шинэ нөхцөл байдал үүсэх боломж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж