БАРИВЧИЛГАА: 300 сая төгрөгийн хар тамхи илгээмжээр авчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

БАРИВЧИЛГАА: 300 сая төгрөгийн хар тамхи илгээмжээр авчээ

Нигерийн гурван иргэн, сургалтын төвийн багш 300 сая төгрөгийн хар тамхи илгээмжээр авсныг илрүүлж, баривчиллаа

БАРИВЧИЛГАА: 300 сая төгрөгийн хар тамхи илгээмжээр авчээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр /2019.01.28/ 13.45 цагийн орчимд гадаад улсын иргэн олон улсын шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирснийг шуурхай илрүүллээ. Тодруулбал, Нигер улсын 31 настай иргэн Тайланд улсаас Монгол Улсад шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж иржээ. Нигер улсын иргэн Шон гэгч нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Upline” сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажилладаг бөгөөд Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид прокурорын хяналт дор түүнийг хэргийн газраас үйлдэл дээр нь баривчиллаа. Шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураан авсан байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр түүний хамсаатан болох гурван иргэнийг одоогоор баривчлаад байгаа аж. Хэргийн газраас бид дараах мэдээллийг тодрууллаа.


НПГ-ын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах газрын ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Н.Амарсанаа “Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар хамтран Нигер улсын иргэн Монгол Улсын хилээр хар тамхи мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр нэвтрүүлсэн байсныг илрүүлэн, таслан зогсоолоо. Хар тамхи оруулж ирсэн гэх этгээд нь биедээ хадгалж, тээвэрлэж байсныг хэргийн газарт үйлдэл дээр нь баривчлах ажиллагааг прокурорын хяналт дор явууллаа. Энэ хүрээнд ICE буюу “мөс” хэмээх хар тамхины төрлийн бодисыг илрүүлээ. Энэ бодисыг Тайланд улсаас Монгол Улсын хил нэвтрүүлсэн байдал одоогоор тогтоогдож байна.

Уг хар тамхи нь шуудан илгээмжээр өнөөдөр ирсэн бөгөөд бид хэргийн газар яг одоо ажиллаж байна. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авна" гэв.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн газрын цагдаагийн ахлах мөрдөгч С.Батзориг “2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, НПГ, Гаалийн ерөнхий газартай хамтраад гадаад улсаас шуудан илгээмж ашиглан их хэмжээний хар тамхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг илрүүлэн шалгаж байна. Уг ажиллагаа нь гурван байгууллагын хамтарсан ажиллагаа бөгөөд прокурорын хяналт дор хуулийн дагуу явагдаж байна" гэлээ.

Дашрамд, Нигер улсын иргэд хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол Монгол Улсын хуулиар ял шийтгэл хүлээх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
40
БурууБуруу
18
ХарамсалтайХарамсалтай
16
ГайхмаарГайхмаар
15
ХахаХаха
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж