“Иргэдийн өрийн дарамтыг бууруулах чухал шийдвэр гаргалаа” | News.MN

“Иргэдийн өрийн дарамтыг бууруулах чухал шийдвэр гаргалаа”

“Иргэдийн өрийн дарамтыг бууруулах чухал шийдвэр гаргалаа”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

712-1525743038naranbaatar_l

Л.Наранбаатар

“Гложекс консалтинг” компанийн ерөнхий захирал

“Төрд өмч байж болно. Гэхдээ төр өмчөө Норвегийн сан шиг ухаалаг удирдвал асуудал байхгүй. Харамсалтай нь, өнөөдрийн нөхцөл байдлаас харахаар ингэх боломж алга. Засгийн газар нь 1.2-1.5 жилийн настай, засаг огцрох бүрт төрийн өмчийн компаниудын захирлууд солигддог, өмнөх хойнох идсэн ууснаа ухалцдаг, бараг өдөрт нэг хүн баригдаж шалгагддаг ийм нөхцөлд төр өмчөө зөв удирдаж чадахгүй. Төрийн өмч гэдэг зүйл сүүлийн хэдэн жил АТГ-ыг ажилтай байлгалаа. Олон хүнийг шоронд, өчнөөн хүний шуналыг хөдөлгөж, адын санааг нь гүйцэлдүүлэх зэвсэг боллоо л доо. Уул уурхайн салбар 2.1 их наяд төгрөгийн татварын орлогыг бүрдүүлсэн байна лээ. Үүний дийлэнх нь нөгөө адлагдаад байгаа “Оюутолгой”, “Энержи ресурс”, МАК-ын татвар хураамжид төлсөн мөнгө. Үндэсний баялаг бүтээгчдээ харааж зүхээд байвал Зимбабве, Венесуэлийн араас явж байна гэсэн үг.”

Эх сурвалж: Өдрийн сонин

Ж.Дэлгэрсайхан ECONOMICS

Ж.Дэлгэрсайхан

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч

“Сүүлийн жилүүдэд иргэдийн өрийн дарамт хоёр дахин өссөн. Ипотекийн зээл, хэрэглээний зээл, цалингийн зээл гээд энэ бүхэн нийлээд өрхийн нийт орлогын 70 хувь руу тун дөхсөн. Тиймээс үүнийг барьж сааруулахын тулд Монголбанк хоёр чухал арга хэмжээг авлаа. Нэгдүгээрт хэрэглээний зээлийн хугацааг багасгалаа. Хоёрдугаарт, өр, орлогын харьцаа 70 хувь байхаар баталсан нь тун зөв шийдвэр. Эдийн засагт халалт бий болсон энэ үед иргэдээ болон эдийн засгаа эрсдэлээс хамгаалсан алхам. Өрхийн өрийн дарамт нэмэгдэх хэрээр иргэдийн худалдан авах чадвар доройтож чанаргүй зээл ихсэх, эдийн засагт санхүүгийн савлагаа бий болно. Манай монголчууд хэрэглээ өндөртэй хүмүүс. Эдийн засаг сэргэсэн үед их хэмжээний зээл авах нь эргээд эрсдэлд оруулах талтай. Эдийн засгийн халалтыг барихын тулд Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж тодорхой дохио сануулга өгсөн. Хэдийгээр эдийн засаг өсч байгаа ч гэсэн бүх зүйл сайхан болоогүй шүү гэдгийг анхааруулж байна гэсэн үг.”

Эх сурвалж: news.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-29 202.21.120.66

Наранбаатарт хаана эфир байна түүнд очоод элдэв юм хуцаж байпаг бацаан энэ бол улс төрч биш эдийн засагч бүүр ч биш энэ бол зүгээр нэг ашиг сонирхолд хүрэх гэсэн тэр их тэмүүлэлдээ шатаж явахдаа хэнийг ч муулж юуч хамаагүй ярьдаг тийм л залуу юм байна

Avatar

ИРГЭН 2019-01-29 66.181.165.246

ТЭР ЧУХАЛ ШЙДВЭР ЧИНЬ ЮУ ЮМ БЭ?

Avatar

Зочин 2019-01-29 66.181.176.42

Наранбаатар чинь чстой суганы үс ш дээ. Маш муу хүн

Avatar

Зочин 2019-01-29 202.21.116.108

Наранбаатарын ярилцлага гарчигтаа нийцэхгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж