Цахим худалдааны "Киберпонедельник-2019" хямдрал Орост явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Цахим худалдааны "Киберпонедельник-2019" хямдрал Орост явагдаж байна

Цахим худалдааны "Киберпонедельник-2019" хямдрал Орост явагдаж байна

Зургаа дахь удаагаа зохиогдож байгаа цахим худалдааны "киберпонедельник" хямдрал нэгдүгээр сарын 28-ны Даваа гаригаас Орост эхэллээ. Гэхдээ компаниуд 27-ны Ням гариг гэхэд хямдралаа зарлаад эхэлжээ.

Энэ акц АНУ-ын “Хар Баасан гариг”-тай ижил бөгөөд америкчууд арваннэгдүгээр сарын сарын сүүлийн долоо хоногт явуулдаг бол оросууд нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногийг сонгон явуулж байгаа юм.

Энэ жилийн "киберпонедельник" гурав хоног үргэлжилнэ. Онлайн хямдралыг хоёр гол компани- LED Agency, kiberponedelnik.com зохион байгуулж байна. Хямдралын аянд "Эльдорадо", "М.Видео", Ozon, "Детский мир", Wildberries, Lego, "Леруа Мерлен", Metro Cash and Carry, "Ашан" зэрэг цахим худалдааны компаниуд нэгджээ.

“Энэ удаагийн цахим худалдааны орлого 40-80 өснө гэж бид тооцоолж байна. Нийт худалдан авалтын эргэлт 9 тэрбум рубль хүрэх байх” хэмээн Цахим худалдааны ассоциацийн тэргүүн Артем Соколов РИА Новости-д ярилаа.

Гэхдээ энэ удаагийн худалдаанд өнгөрсөн 2018 оныхоос цөөн тооны компани оролцож байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж