Хонконгийн бирж дээр "Русал"-ын хувьцаа 7,7 хувиар өслөө | News.MN

Хонконгийн бирж дээр "Русал"-ын хувьцаа 7,7 хувиар өслөө

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Хонконгийн бирж дээр "Русал"-ын хувьцаа 7,7 хувиар өслөө

Хонконгийн бирж дээр "Русал"-ын хувьцаа 7,7 хувиар өслөө

Оросын хөнгөн цагааны "Русал" компанийн хувьцааны ханш Хонконгийн Хөрөнгийн бирж дээр Даваа гаригт /2019.01.28/ 7,7 хувийн өсөлттэйгөөр арилжааг эхлүүллээ.

АНУ-ын зүгээс Оросын компаниудад тавиад байсан хоригоос хэд хэдэн компанийг хассаны нэг нь “Русал” бөгөөд ийнхүү хоригоос мултарсан нь ханш өсөхөд нөлөөлсөн байна.

"Русал"-ын ханш 3,21 хонконг доллар буюу 0,41 ам.доллараар арилжааг эхлүүлжээ.

Оросын олигарх Олег Дерипаскагийн эзэмшлийн "Русал", En+, "Евросибэнерго" компаниудад тавьсан хоригийг Ням гаригт АНУ бүрэн цуцалсан юм. Гэхдээ Олег Дерипаскад тавьсан хориг хэвээр байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж