Сэтгүүлч Мелания Трампаас уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Мелания Трампаас уучлалт гуйжээ

Сэтгүүлч Мелания Трампаас уучлалт гуйжээ

Их Британийн “The Daily Telegraph” сэтгүүл АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп болон түүний гэр бүлийн талаар ташаа мэдээлэл бүхий нийтлэл бичсэндээ албан ёсоор уучлалт гуйжээ. Тус сэтгүүлд гарсан “Мелания Трампын нууц” нэртэй нийтлэлд Дональд Трамп болон Мелания Трамп нарын танилцсан оныг андуурснаас гадна түүнийг нөхрийнхөө нэр нөлөөгөөр нэрд гарч, модель болсон гэх утгатай зүйлс бичсэн байна. Энэхүү нийтлэлийг тус сэтгүүлийн нийтлэлч Нина Бурлэй бичсэн гэв.

Тус сэтгүүл Мелания Трампын тухай нийтлэлээ сайтаасаа устгаж, сэтгүүлийнхээ дараагийн дугаар дээр хүлцэл өчсөн мэдэгдэл гаргаж “АНУ-ын тэргүүн хатагтай болон түүний гэр бүлийнхний талаар ташаа мэдээлэл хүргэж, уншигчдад тэдний талаар таагүй сэтгэгдэл төрүүлсэндээ хүлцэл өчиж байна. Мөн хууль ёсны дагуу хариуцлагаа хүлээхэд бэлэн байна” хэмээн бичсэн байна.

АНУ-ын тэргүүн хатагтайн хувьд энэ нь анхны тохиолдол биш бөгөөд 2017 онд мөн өөрийнх нь талаар худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр шүүхэд хандаж Британийн “The Daily Mail” сайтаас 2,9 сая ам.долларын нөхөн төлбөр авч байсан юм.

 Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж