Ньюс хөтөч: УИХ-ын чуулган хуралдана | News.MN

Ньюс хөтөч: УИХ-ын чуулган хуралдана

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: УИХ-ын чуулган хуралдана

Ньюс хөтөч: УИХ-ын чуулган хуралдана

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө хүйтэрч 15-17 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • МҮХАҮТ-ын 507 уулзалтын танхимд Монгол – Беларусийн бизнес форум болно.

10.00

  •  Нийслэлийн  есөн дүүргийн цэцэрлэгүүдийн дунд “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйн жүжгийн уралдаан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа хоёрдугаар шатны шилгүүдээ тодруулна. Уралдаан 16.00 цагт өндөрлөнө. Холбоо барих утас: 80894004

11.00

  • Үндэсний мэдээллийн төвд Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдэд торгууль шийтгэл ногдуулж байгаа атлаа байгаль орчныг хохироосон томоохон эргүүгийн гэмт хэргүүдийг зөрчилд тооцож ял завшуулж байгаа асуудлаар өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийнэ.
  • Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос улирал тутам хийдэг “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг танилцуулах хэвлэлийн бага хурал СЗХ-ны байр (ЗГ-ын IV байр)-ны 211 тоот танхимд болно. Холбоо барих утас: (51)-261611, 99818612

12.30

  •  "Нохой жилийн тэргүүн ном" шалгаруулах ёслолын арга хэмжээ Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд болно. Ёслолын арга хэмжээнд зохиолч, яруу найрагч Д.Урианхай, төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, орчуулагч О.Жаргалсайхан, зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, МУ-ЫН ШУ-ны гавьяат зүтгэлтэн Д.Төмөртогоо зэрэг утга зохиолын салбарынхан цугларна. Холбоо барих дугаар : 94984565

13.00

  • Транспэрэнси Интэрнэшнл Монгол байгуулагын зүгээс  Нээлттэй нийгэм хүрээлэн дээр Авлигын Индекс 2018 зарлана. Энэхүү индексийг дэлхий даяараа нэгэн зэрэг зарлах юм байна.

14.00

  • “Монголын Анагаахын Мэргэд” сангаас зохион байгуулж буй нохой жилийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа ЭМЯ-ын А зааланд болно. Холбоо барих утас: 80016984
  • УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг  Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагад ажиллана.

ТӨРИЙН ОРДОН 

  • УИХ-ын чуулган хуралдана. Хэлэлцэх асуудал: Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын төсөл
БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:
09.00 Төрийн байгуулалтын байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
14.00 Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.  Хэлэлцэх асуудал:
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Инновацийн тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээллийг сонсоно;
  • Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн мэдээллийг сонсоно;
  • Монгол Улсын консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн мэдээллийг сонсоно.
15.00 Хууль зүйн байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.  Хэлэлцэх асуудал:
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж