Шанхайн нэг хүнд ноогдох ДНБ 20 мянган долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Шанхайн нэг хүнд ноогдох ДНБ 20 мянган долларт хүрчээ

Шанхайн нэг хүнд ноогдох ДНБ 20 мянган долларт хүрчээ

Шанхай хотын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ -ийн хэмжээ 2018 онд 20 мянган ам.долларт хүрсэн тухай хотын дарга Ин Ён өчигдөр /2019.01.27/ мэдээлжээ. Урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад 20 мянган ам.доллар нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Шанхай хотын ДНБ-ийн хэмжээ 2017 оны үзүүлэлтээр анх удаа гурван их наяд юань давж байсан бол 2018 онд өсөлтөө тогтвортой барьж, 3.27 их наяд юань буюу 480 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн 2018 оны эдийн засгийн өсөлт нь 6.6 хувь болон нэмэгджээ. Харин 2019 оны эдийн засгийн өсөлтийг 6-6.5 хувьд тогтвортой барихаар төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн онд тус улс нийт 582 мянган ажлын байр шинээр бий болгосон бөгөөд ажилгүйдлийн түвшин нь 3.6 хувь болж буурсан байна.

Хятадын нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ тэргүүлдэг арван хотыг Шанхай тэргүүлдэг бол Бээжин, Шенжэн, Гуанжоу удаалдаг аж. Мөн Тяньжин, Ченду, У Хан, Сужоу, Чунцин, Ханжоу зэрэг хотууд эхний аравт багтдаг. Эдгээр арван хотоос зөвхөн Шанхайн ДНБ нь гурван их наяд юань давсан бол Бээжин, Шенжэн, Гуанжоугийн ДНБ нь хоёр их наядыг давсан аж.

Шанхай нь Хятадын төдийгүй дэлхийн хамгийн олон хүн амтай хот бөгөөд дэлхийн худалдаа, санхүүгийн төвүүдийн нэг юм.

Эх сурвалж: Синьхуа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж