Хяналт тавих журмын шинэчилсэн төсөлд санал авч байна

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Хяналт тавих журмын шинэчилсэн төсөлд санал авч байна

Хяналт тавих журмын шинэчилсэн төсөлд санал авч байна

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13.4-т “Нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу…” хангахаар заасан. Хуулийн дагуу баталж, 2016 онд шинэчлэн мөрдүүлж буй зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцох, хянал тавих журмыг Хороо дахин шинэчилж, ББСБ-уудын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, тогтвортой байдлыг хангах, хяналт, зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байна. Журмын дахин шинэчилсэн төсөлд банк бус санхүүгийн зах зээлд оролцогчид, ББСБ-уудаар үйлчлүүлж буй харилцагчид, олон нийтээс санал авахаар хэлэлцүүлж эхэллээ.

Журмын шинэчлэн боловсруулсан төсөлд цөөнгүй зарчмын өөрчлөлт орж буйн дотор тусгай зөвшөөрлийн төрөл ангилал, газар нутгийн байршилтай холбоотойгоор зохистой харьцааны шалгуур үзүүлэлт хэд хэдэн ангилалтай байсныг бүх ББСБ-уудад нэгэн адил тооцохоор болгож байна. Мөн хяналт, хариуцлагатай холбоотой арга хэмжээг зөвхөн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт алдагдсан тохиолдолд тооцдог байсныг нийт зохистой харьцаа алдагдсан нөхцөлд тооцохоор өөрчлөлт оруулж байна. Өөрчлөлтүүдтэй холбогдуулан журмын бүтцийг шинэчлэн, нэр томьёог эдийн засгийн агуулгаар нь тайлбарлаж бүлэг бүрт нь оруулах зэргээр заалтуудыг тодорхой болгон бүлэглэжээ.

ББСБ-ын үйл ажиллагааны зохистой харилцааны шалгуур үзүүлэлтүүдэд өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, актив хөрөнгийн төвлөрөл, гадаад валютын ханшийн эрсдэлийн болон бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн, мөн үндсэн хөрөнгийн үзүүлэлтүүдийг багтааж байна.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж