Хиллари Клинтон ерөнхийлөгч болох мөрөөдлөө хаяагүй | News.MN

Хиллари Клинтон ерөнхийлөгч болох мөрөөдлөө хаяагүй

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон ерөнхийлөгч болох мөрөөдлөө хаяагүй

Хиллари Клинтон ерөнхийлөгч болох мөрөөдлөө хаяагүй

CNN агентлагийн “Inside the politics” ток шоуны үеэр хөтлөгч Жефф Зелени Хиллари Клинтон 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай найзууддаа ярьсан талаар мэдээлжээ.

Найзууд нь түүнээс ирэх сонгуульд хүч үзэх эсэхийг нь асуухад тэрбээр “Миний хувьд хаалга арай хаагдчихаагүй байгаа гэж би бодож байна” хэмээн хариулсан гэнэ. Жефф Зелени энэ тухай гурван ч эх сурвалжаас сонссон  тухайгаа үзэгчдэд хуваалцсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч болох гэж хоёр удаа оролдоод бүтэлгүйтсэн Хиллари хэрэв энэ удаа дахин өрсөлдвөл урьдын адил найдвар тун бага байгаа аж. Саяхны нэгэн санал асуулгаар тэр намын сунгаанаас ч гарч чадахгүй нь батлагдсан байна. Ардчилсан намын дотоодод болсон урьдчилсан санал асуулгаар өмнө нь дэд ерөнхийлөгч байсан Жой Биден 25 хувиар тэргүүлж байгаа бол сенатч Берни Сандерс 15 хувьтай удаалж, Хиллари Клинтон 13 хувьтай гуравдугаарт бичигдэж байв.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж