Н.Жокович Их дуулга тэмцээний 15 дахь цомоо хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Н.Жокович Их дуулга тэмцээний 15 дахь цомоо хүртэв

Н.Жокович Их дуулга тэмцээний 15 дахь цомоо хүртэв

Бүтэн хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн Австралийн нээлттэй тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний оргил мөч болох эрэгтэй ганцаарчилсан төрлийн финалын тоглолт өчигдөр явагдаж цомын эзэн тодорсон. Энэ жилийн аваргаар тус тэмцээний зургаан удаагийн аварга алдарт Н.Жокович шалгарсан бөгөөд шигшээ тоглолтонд өөрийн хүчтэй өрсөлдөгч Р.Надалыг 6-3, 6-2, 6-3 харьцаатай буулгаж авсан. Шигшээ тоглолт олны хүсэн хүлээж байсанчлан сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолт болсонгүй. Ерөнхийдөө тоглолт Серби залуу Н.Жоковчийн давамгайлал дор явагдаж, тоглолт 2.04 цаг үргэлжилсэн.

Ийнхүү Н.Жокович Австралийн нээлттэй тэмцээнд долоо дахь удаагаа түрүүлснээр тус тэмцээний бүх-цаг үеийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн эрэгтэй теннисчин болж байна. Мөн карьерынхаа 15 дахь Их дуулга тэмцээний цомыг хүртэж байна. Тэгвэл Р.Надалын хувьд Австралийн нээлттэй тэмцээнд таван удаа финалдсан ч дөрөвт нь хожигдож байна.

Австралийн нээлттэй тэмцээний орчин цагийн түүхэнд буюу шинэ мянганы түүхэнд финалын хамгийн шилдэг тоглолтыг Н.Жокович болон Р.Надал нар 2012 онд үзүүлж байсан. Тухайн жилийн шигшээ тоглолт 5.53 цаг үргэлжилж таван сет тоглож Н.Жокович ялагч болж байсан.

Н.Жоковичийн Австралийн нээлттэй тэмцээний долоо дахь түрүү

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж