“Зэрлэг амьтдын хот” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүс нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

“Зэрлэг амьтдын хот” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүс нээгдэнэ

“Зэрлэг амьтдын хот” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүс нээгдэнэ

Шанхайн Диснейлэнд парк Уолт Диснейн 2016 оны уран бүтээл болох “Зэрлэг амьтдын хот/Zootopia”-ийн  фенүүдэд зориулан тусгай бүс байгуулах болсноо зарлажээ. Дэлхийн хаана ч тус хүүхэлдэйн киноны сэдэвчилсэн тусгай бүс байдаггүй бөгөөд Шанхайн Диснейлэнд парк анхдагч нь болж байгаа юм.

Үүнийг байгуулж, нээлтээ хийх он сар өдрийг хараахан тогтоогоогүй байгаа боловч барилгын ажлыг энэ ондоо эхлүүлнэ хэмээн Шанхайн Диснейлэнд паркаас мэдээлжээ. Тус мэдэгдэлд “Манайхыг зорин ирсэн хүмүүс Zootopia-ийн амьтдын хотоор аялж, технологийн дэвшлийн ачаар Жүди Хоппс туулай, Ник Вайлд үнэг зэрэг дүрүүдийг бодитоор харж, мэдрэх боломж бүрдэнэ” хэмээн онцолсон байна.

“Зэрлэг амьтдын хот” хүүхэлдэйн киноны бүсийг зүгээр ч нэг Хятад байгуулахаар болоогүй аж. Учир нь тус хүүхэлдэйн кино нь Хятадад маш их амжилт олж, тус улсад нээлтээ хийж байсан хүүхэлдэйн кинонуудаас хамгийн их ашиг орлого олжээ.

Шанхайн Диснейлэнд парк нь гурван жилийн өмнө нээгдсэнээсээ хойш хэдэн арван сая үйлчлүүлэгч хүлээн авчээ. Шанхайн Диснейлэнд нь Уолт Диснейн алдартай хүүхэлдэйн кинонуудын тусгай сэдэвчилсэн бүсүүдтэй гэдгээрээ дэлхийн бусад улс орнуудын Диснейлэнд паркуудаас ялгаатай.

“Зэрлэг амьтдын хот” төсөл нь Шанхайн Диснейлэнд парк дахь хоёр дахь том өргөтгөл бөгөөд найм дахь сэдэвчилсэн тусгай бүс болж байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж