Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр /2019.01.28/ 13.45 минутын орчимд гадаад улсын иргэн шуудан илгээмжээр хар тамхи оруулж ирснийг илрүүлжээ. Тодруулбал, Нигер улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирсэн байсныг цагдаа нар илрүүлж яг одоо баривчилгаа хийж хэргийн газар ажиллаж байна.
Дашрамд, тус газрынхан 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Нидерландын Вант Улсаас гэсэн хаягтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирсэнийг илрүүлж таслан зогсоожээ.
Э.АРИУН