Францын тэргүүн хатагтайн хувцаслалт шүүмжлэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Францын тэргүүн хатагтайн хувцаслалт шүүмжлэл дагуулав

Францын тэргүүн хатагтайн хувцаслалт шүүмжлэл дагуулав

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиситэй хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр ням гаригийн орой Каир хотноо хүрэлцэн очсон байна. Энэ онд Египет-Францын соёлын жилийн ой тохиохтой холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эммануэль Макрон гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд даваа гаригт Египет улсын Ерөнхийлөгч Абдель Патах аль-Сиситэй уулзах юм байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр тээвэр, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хэдэн зуун сая еврогийн үнэ бүхий 30 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах аж.

Францын төрийн тэргүүн өнгөрсөн ням гаригт дагалдан явагсдынхаа хамт Египетийн өмнөд хэсэгт байрлах, эртний Абу-Симбелийн ариун сүмд зочилжээ. Тэднийг тус улсын Эртний эдлэлийн яамны сайд Халед аль-Анани угтан авсан байна. Энэ үеэр Францын тэргүүн хатагтай, эдүгээ 65 настай Бриджит Макрон “Louis Vuiton Run Away”-ийн 635 еврогийн үнэтэй спорт гутлаар гоёж, цахилгаантай саарал хослол өмссөн нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж байгаа аж.

Абу-Симбелийн ариун сүм нь 3000 жилийн тэртээ Египетийн фараон Рамсес II-ийн үед баригджээ.

 

Эх сурвалж: The Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж