
2. Индүүний уланд жигд түрхэнэ. Индүүний уланд наалдаж харласан эсвэл шарлаж түлэгдсэн хэсэг дээр жигд түрхэж өгнө.
3. Чийгтэй алчуураар индүүний улыг зүлгэнэ.
4. Улны уураар үлээдэг нүхийг сайтар цэвэрлэнэ. Зэвэрч, шарласан нүхийг хөвөн оруулж цэвэрлээд дотор нь үлдсэн усыг шавхаж гаргана.
5. Индүүний усаар шүршдэг хэсгийг зайлж, гуравны нэг хүртэл хэмжээтэй ус хийнэ.
6. Аяганы ¾ хэмжээтэй усанд ¼ хэмжээтэй цагаан цуу хийж холино.
7. Индүүгээ асааж , цагаан цуутай усаа хийж, уураар нь үлээлгэн юм индүүдэж үзээрэй. Материал дээр толбо үлдээхгүй болтол уураар нь үлээлгэнэ.
8. Индүүгээ унтрааж, үлдсэн усыг нь шавхаж гаргана.
9. Юм индүүдэсний дараа заавал усыг нь шавхаж байхаа бүү мартаарай.
Бэлтгэсэн Н. Энх