Монголын рок попын тайзнаа “Поп дива” хэмээн өргөмжлөгдсөн Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Наран нар үндэсний хувцастай зураг олны анхаарлыг татаж байна.
Поп дива нар цагаан сарын баярт зориулсан “Хүрээ донж” ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ монголынхоо уран гарт дизайнеруудын урласан үндэсний хувцасаар ийн гоёжээ. Монгол Улсын гавьяат дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нарын хувьд “O.Couture Mongolian fashion” брэндийн хэрэглэгч бөгөөд дизайнер Д.Отгонжаргалын урласан үндэсний дээлээр гоёж, худалдан авчээ.
Поп дива Ж.Алтанцэцэгийн өмссөн торгон юбка, цамцны хослол нь 750 мянган төгрөгийн үнэтэй бол дуучин Т.Ариунаагийн өмссөн цэнхэр торгон хүрэм 900 мянган төгрөг, торгон дээл нь 850 мянган төгрөгийн үнэтэй ажээ.
Холбоотой мэдээ