Сирийн тэргүүн хатагтайн хагалгаа амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Сирийн тэргүүн хатагтайн хагалгаа амжилттай болжээ

Сирийн тэргүүн хатагтайн хагалгаа амжилттай болжээ

Сирийн тэргүүн хатагтай, Башар Ассадын гэргий Асма Ассадад хийсэн хөхний хорт хавдрын хагалгаа амжилттай болсон тухай Сирийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Түүнийг хорт хавдар туссан тухай мэдээлэл өнгөрсөн зун гарч байсан.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Дамаск дахь цэргийн эмнэлэгт хагалгаанд орсон аж.

 

Өдгөө 43 настай Асма Ассадын ээж нь дипломат, аав нь эмч мэргэжилтэй Сири хүмүүс бөгөөд тэрбээр Лондонд төрж, өссөн байна. Асма Ассад, Башар Ассад нар 2000 онд гэрлэсэн бөгөөд хоёр хүү, нэг охинтой.

Сирийн иргэний дайн 2011 онд дэгдсэнээс хойш Асма Ассад олны шүүмжлэлд өртөх болсон. Тухайлбал, 2012 онд Сири улс дайн байлдааны хөлд нэрвэгдэн, олон мянган хүн амь насаа алдаж байхад түүнийг үнэтэй хувцас, "Харри Поттер" киноны DVD, шоколадны цуглуулга зэрэг зүйлс худалдан авсан цахим шуудан нь олон нийтэд ил болсноор шуугиан тарьж байв.

Өнгөрсөн зун хөхний хорт хавдар нь эхний үе шатандаа байгаа тухай  мэдээлсэн тэргүүн хатагтай сүүлийн хэдэн сарын хугацаанд хорт хавдар туссан хүмүүстэй уулзаж, хандив өргөх ажлыг идэвхтэй хийж байжээ.

Эх сурвалж: ABC news

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж