УИХ дахь намын бүлгүүд Даваа гариг бүр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар байр, сууриа нэгтгэдэг.
Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг хурал зарлагдсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдсангүй. Тодруулбал, тус бүлгийн 25 гишүүн хөдөө орон нутагт томилолттой байгаа аж. Харин УИХ дахь АН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдаж, намын дотоод асуудлаа ярилцсан гэдгийг тус намын дарга С.Эрдэнэ тодотголоо.
Холбоотой мэдээ