УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнгөрөгч амралтын өдөр “Улаанбаатар палас”-ын их танхимд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг тараажээ. Бэлэг гардуулах үеэр эмх замбараагүй байдал үүсч, 83 настай Ч олны хөлд дарагдаж ухаан алдан унажээ. Өндөр настныг эмнэлгийн машинд хүлээлгэн өгсөн ч эмнэлэгт хүргэгдэх замдаа таалал төгссөн гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа бөгөөд энэ талаар тодруулахад “Өндөр настай хүн нас барсан хэрэг бүртгэгдсэн. Тодорхой мэдээлэл ирээгүй байна” гэсэн хариултыг өглөө.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр дээрх уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх урилгаар оролцож, ахмадуудын дунд азтан шалгаруулсан байна. Тэрбээр 300, 500 мянга болон нэг сая төгрөг хожсон ахмадуудад шагналыг нь гардуулан өгсөн гэх мэдээлэл бий. Уулзалтын үеэр тараасан гарын бэлгэнд хоёр кг гурил, цагаан будаа, чихэр тус бүр нэг кг байсан гэнэ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ