Канад Хятадад суугаа Элчин сайдаа халжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Канад Хятадад суугаа Элчин сайдаа халжээ

Канад Хятадад суугаа Элчин сайдаа халжээ

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо БНХАУ-д суугаа Элчин сайдаа “Хятадын “Huawei” компанийн Санхүү эрхэлсэн захирлыг АНУ-ын тал шилжүүлэн авах хүсэлт гаргахгүй байх нь Канадад тустай” хэмээн хэлснийх нь дараа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Жон МакКаллум долоо хоногийн өмнө Торонто дахь Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө "Мэн Ванжоуг АНУ-д шилжүүлэн өгөх нь сайн үр дүн дагуулахгүй" хэмээн ярьжээ. Тэрбээр "Энэ нь улс төрийн сэдэлтэйг тэмдэглээд, Мэн Ванжоуг АНУ-ын талд шилжүүлэн өгөхгүй байснаар Хятад, Америк хоёр орон худалдааны хэлэлцээр хийх, мөн баривчлагдаад буй хоёр канад иргэнийг суллах боломжтой" хэмээн хэлсэн байна. Гэвч тэрбээр дараа өдөр нь хэлснээсээ буцаж, "Алдаа гаргалаа" хэмээжээ.

БНХАУ-д суух Элчин сайд  Жон МакКаллум үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн бямба гаригт  Жастин Трудод хүргүүлжээ. Тэрбээр "Өнгөрсөн шөнө Жон МакКаллумын Хятад дахь Канадын Элчин сайдын суудлаасаа огцрох хүсэлтийг хүлээн авлаа. Бээжин дэх ЭСЯ-ны орлогч дарга Жим Никель Хятадад Канадын Засгийн газрыг төлөөлөн ажиллах болно" хэмээн хэлжээ. Тэрбээр МакКуллумд 20 жилийн турш төрийн албанд зүтгэсэнд нь талархал илэрхийлсэн байна.

Хятадын өндөр технологийн "Huawei" компанийг үүсгэн байгуулагчийн охиныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Ванкуверийн нисэх онгоцны буудалд баривчилсан нь Хятад, Канад хоёр орны хоорондын харилцаанд "хар толбо" суулгасан билээ. Америкийн тал Мэн Ванжоуг АНУ-ын Засгийн газрын эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, Ираны талд чухал ач холбогдолтой технологи нийлүүлсэн хэмээн буруутгаж буй юм. Хятадын тал түүнийг суллах оролдлого хийж, улмаар Канадын хоёр иргэнийг саатуулсан билээ. Мөн хар тамхины хэрэгт нэр холбогдсон канад залууд 15 жилийн хорих ял оноогоод буй.

Эх сурвалж: New Haven Register

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж