"Боловсрол суваг" телевизийн уран бүтээлчид АНУ-ын “CBS international” студийн албан ёсны эрхтэйгээр “Mongolia’s Next Top Model" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлыг үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Нийгэмд нэлээдгүй шуугиан дагуулсан “МNTM” шоу нэвтрүүлэг дахин үргэлжлэх эсэхийг сонирхсон юм. Энэ талаар “Боловсрол суваг” телевизийн продюсер Ч.Мядагмаагаас тодруулахад “Mongolia’s Next Top Model" шоу нэвтрүүлгийн төлөвлөгөөг олон нийтэд мэдээлэх боломжгүй” гэв.
Шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчаар “Монгол модель” агентлагийн 18 настай загвар өмсөгч Б.Анужин болон талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нар тодорч, Б.Анужингийн хувьд 20 сая төгрөг, Итали улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхийн эзэн болсон.
“Mongolia’s Next Top Model" шоуны шүүгчдийн хувьд үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг. Хоёрдугаар улирлын шүүгчээр загварын салбараа хүлээн зөвшөөрөгдсөн Топ модель Э.Одгэрэл, топ модель Нора Давга, топ модель Э.Энхболд нар ажилласан. Нэвтрүүлгийн шүүгч Нора манай сайтад өгсөн ярилцлагадаа дахин шоуны шүүгчээр ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс “Mongolia’s Next Top Model" шоу нэвтрүүлгийн дараагийн улирал үргэлжлэх үү, бас шоуг хэн шүүх нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна.