Дэлхийн хоёрдугаар дайны үед А.Гитлерийн номын санд байсан энэхүү номыг өнгөрсөн долоо хоногт Канадын үндэсний архив худалдаж авсан байна. АНУ болон Канадад оршин суудаг еврей хүмүүсийн тоо баримт, мэдээллийг агуулсан энэхүү ном нь дэлхийн хоёрдугаар дайн өөрөөр төгссөн бол Хойд Америкийн түүх тэс өөрөөр бичигдэх байсныг илтгэх аж.
Тус номыг Герман судлаач, хэл шинжээч Хайнц Клосс гэдэг хүн 1944 онд бичиж, хэвлүүлсэн бөгөөд нацистууд еврейчүүдийг хомроголон устгах бодлогыг дан ганц европт төдийгүй дэлхий даяар явуулахаар төлөвлөж байсныг харуулж байгаа юм.
Канадын Үндэсний архив, номын сангийн эрхлэгч Микаиль Кэнт “Нацист германчуудын хийсэн аймшигт үйлдлүүд нь маш сайн бодож, төлөвлөгдсөн байсан. Энэхүү номоос харахад ч тэр еврейчүүдийг үй олноор нь устгах ажлыг олон хүмүүсийн судалгаа, шинжилгээнд үндэслэн, нарийн төлөвлөгөө боловсруулсны үндсэн дээр хийжээ” гэв.
“АНУ, Канад дахь еврейчүүдийн статистик, хэвлэл, байгууллага” хэмээх тус номыг холокостоос амьд үлдсэн нэгэн еврей хүн хадгалж байжээ.
Еврейчүүдийг үй олноор нь устгах бодлого буюу холокост нь 1941-1945 оны хооронд хэрэгжихдээ нийт зургаан сая орчим еврей хүний амийг авч одсон.
Дашрамд дурдахад, өчигдөр /2019.01.27/ Аушвиц-Биркенаугийн хорих лагерийг чөлөөлсний 74 жилийн ойг Польшид тэмдэглэн өнгөрүүлсэн. Польшийн Краков хотоос 60 км-т орших Освенцим хотын ойролцоо байдаг тус хорих лагерт нэг сая гаруй еврей хүн амиа алджээ. Гэхдээ Нюрнбергийн шүүх хуралд мэдүүлэг өгсөн цэргийн гэмт хэрэгтнүүд Аушвицэд 2.8 сая хүн амиа алдсан гэсэн. Учир нь тус хорих лагерт хүмүүсийг янз бүрийн аргаар зовоон, тамлаж устгадаг байснаас хорт хийгээр хордуулж хороосон хүмүүсийн тухай тоо баримт байдаггүй аж. Хорих лагерийг чөлөөлсний ойн баярт холокостоос амьд үлдсэн 200 гаруй хүн оролцсон байна.
Эх сурвалж: DW
Зочин 2019-01-28 106.102.128.19
Монголд ч бас хэт үндсэрхэг үзэлтэй нацист хулгайчууд байна. Тэр новшнууд солиороод, далчиганаад байвал Орос Хятад хоёр Монголыг зүгээр л арчаад өнгөрнө. Нацист хулгайчуудыг даврааж эрх мэдэл өгвөл тийм л юм болно. Гэтэл монголчуудын дунд нацист хулгайчуудыг дэмждэг хоосон толгойтой новшнууд ч олон байна. Орос Хятад хоёр Монголыг арчихад НҮБ юу ч дуугарахгүй, яагаад гэвэл нацистуудынхаа эсрэг юу ч хийдэггүй, нацистуудаа дэмждэг тэнэг новшнууд байдаг улсыг НҮБ өмөөрөхгүй ээ чааваас.
Зочин 2019-01-28 84.173.39.165
Gitleriin nvd ni yag Batzandan shvv !
Монгол хүн. 2019-01-28 103.10.21.21
Монголчууд минээ энэ дэлхийд минь болсон аймшигт муу муухай хэрцгийлэлд битгий зүгээр л сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаач. Уншиж судлаач. Бид маш азтай үндэстэн хүмүүс Монголчуудаа. Гэхдээ энэндээ мэдэхгүй эрдээд тэнэг байж болохгүй шүү дээ.
Монгол хүн. 2019-01-28 103.10.21.21
1940 онд дэлхийд 2 тэрбум 300сая хүн амьдарч байжээ. Тэдний хэд нь Европт байсаныг мэдэхгүй. Гэхдээ чамайг алчуурчид чамайг зөвхөн чи Монгол хүн болхоор чинь л чиний эхнэр, хүүхэд, ээж аавыг чинь алж тамлаж зовоовол чамд зүгээр үү? Ийм байдлаар Европын Еврейчүүдийг хүсэл үзэл бодол хэн байхаас үл шалтгаалж бүгдийн алж байжээ.
Зочин 2019-01-28 80.83.235.43
20сая оросууд амиа алджээ 2р дайнд.
Зочин 2019-01-28 64.119.18.66
27
Зочин 2019-01-28 202.131.245.243
Сахалтай л болохоос Батзандантай ямар адилхан юм бэ? кккккккккккккк
Зочин 2019-01-28 64.119.24.53
Дэлхийд жүүдээс өөр үндэстэн байгаагүй юм байхдаа. 6 сая л жүүдийг хорвоогоос тонилгосон гэдэг биз дээ.
Unshigch 2019-01-28 59.153.112.81
Сэтгүүлч нараа чадваржуулмаар юм даа. Чадвар муутай хүн ажлуулна гэдэг та нарын байдлыг бас илтгэж байна.
Зочин 2019-01-28 202.180.218.37
1940 өөд онд дэлхий 4 тэрбум хүнтэй л байсан байх
зочин 2019-01-28 66.181.160.74
бас л нэг нэдлэггүй сэтгүүлч. 6 тэрбум еврей гэсэн үү хаха
zochin 2019-01-28 66.181.160.74
бас л нэг нэдлэггүй сэтгүүлч. 6 тэрбум еврей гэсэн үү хаха