Гитлерийн хойд Америк дахь төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Гитлерийн хойд Америк дахь төлөвлөгөө

Гитлерийн хойд Америк дахь төлөвлөгөө

Дэлхийн хоёрдугаар дайны үед А.Гитлерийн номын санд байсан энэхүү номыг өнгөрсөн долоо хоногт Канадын үндэсний архив худалдаж авсан байна. АНУ болон Канадад оршин суудаг еврей хүмүүсийн тоо баримт, мэдээллийг агуулсан энэхүү ном нь дэлхийн хоёрдугаар дайн өөрөөр төгссөн бол Хойд Америкийн түүх тэс өөрөөр бичигдэх байсныг илтгэх аж.

Тус номыг Герман судлаач, хэл шинжээч  Хайнц Клосс гэдэг хүн 1944 онд бичиж, хэвлүүлсэн бөгөөд нацистууд еврейчүүдийг хомроголон устгах бодлогыг дан ганц европт төдийгүй дэлхий даяар явуулахаар төлөвлөж байсныг харуулж байгаа юм.

Канадын Үндэсний архив, номын сангийн эрхлэгч Микаиль Кэнт “Нацист германчуудын хийсэн аймшигт үйлдлүүд нь маш сайн бодож, төлөвлөгдсөн байсан. Энэхүү номоос харахад ч тэр еврейчүүдийг үй олноор нь устгах ажлыг олон хүмүүсийн судалгаа, шинжилгээнд үндэслэн, нарийн төлөвлөгөө боловсруулсны үндсэн дээр хийжээ” гэв.

“АНУ, Канад дахь еврейчүүдийн статистик, хэвлэл, байгууллага” хэмээх тус номыг холокостоос амьд үлдсэн нэгэн еврей хүн хадгалж байжээ.

Еврейчүүдийг үй олноор нь устгах бодлого буюу холокост нь 1941-1945 оны хооронд хэрэгжихдээ нийт зургаан сая орчим еврей хүний амийг авч одсон.

Дашрамд дурдахад, өчигдөр /2019.01.27/ Аушвиц-Биркенаугийн хорих лагерийг чөлөөлсний 74 жилийн ойг Польшид тэмдэглэн өнгөрүүлсэн. Польшийн Краков хотоос 60 км-т орших Освенцим хотын ойролцоо байдаг тус хорих лагерт нэг сая гаруй еврей хүн амиа алджээ. Гэхдээ Нюрнбергийн шүүх хуралд мэдүүлэг өгсөн цэргийн гэмт хэрэгтнүүд Аушвицэд 2.8 сая хүн амиа алдсан гэсэн. Учир нь тус хорих лагерт хүмүүсийг янз бүрийн аргаар зовоон, тамлаж устгадаг байснаас хорт хийгээр хордуулж хороосон хүмүүсийн тухай тоо баримт байдаггүй аж. Хорих лагерийг чөлөөлсний ойн баярт холокостоос амьд үлдсэн 200 гаруй хүн оролцсон байна.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж