Уурхайн далан нурсны улмаас амиа алдагсдын тоо 58 болов

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Уурхайн далан нурсны улмаас амиа алдагсдын тоо 58 болов

Уурхайн далан нурсны улмаас амиа алдагсдын тоо 58 болов

Бразилын зүүн өмнөд хэсэгт орших Минас-Жерайс мужийн Брумадино суурин дахь “Vale” төмрийн хүдрийн уурхайд Баасан гаригт /2019.01.25/ далан нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 58 болж, 300 гаруй хүн сураггүй алга болоод байна. Энэ үйл явдал уурхайн ажилчдыг өдрийн хоолоо идэж байх үеэр болжээ. “Vale” уурхай нь тус улсын уул уурхайн томоохон компаниудын нэг юм.

Аврах эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нурангид гацсан ажилчдыг нисдэг тэргээр зөөвөрлөж байгаа бөгөөд аврагчдын хэлж байгаагаар амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

Мөн 366 хүнийг амжилттай аварч, тэдний 23-ыг нь эмнэлэгт хүргэсэн байна. 2015 онд мөн Минас-Жерайс мужийн өөр нэгэн сууринд далан нурсны улмаас 19 хүн амиа алдаж байсан ажээ.

Ослын газартай танилцахаар салбарын сайдууд тус сууринг зорьсон бөгөөд саяхан шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жаир Болсонаро өөрийн биеэр очихоо мэдэгдсэн. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар ослын хариуцлагыг “Vale” компани хүлээх ёстой ба ослын улмаас хохирсон суурингийн ард иргэд, амиа алдсан ажилчдын ар гэр болон гэмтэж бэртсэн ажилчдад туслах үүднээс тус компанийн дансан дахь 1,6 тэрбум ам.долларыг хураан авахаар болоод байгаа юм байна.

эх сурвалж:ABCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж