М.Энхболдын суудлыг харж, Л.Оюун-Эрдэнэ "турж үхнэ"

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

М.Энхболдын суудлыг харж, Л.Оюун-Эрдэнэ "турж үхнэ"

М.Энхболдын суудлыг харж, Л.Оюун-Эрдэнэ "турж үхнэ"

Нэг ийм зүйр үг байдаг. Бухын доодохыг харж, үнэг турж үхнэ гэж. Бух тэнэг, үнэг зальтай амьтан. Үлгэрээс  авах юм их бий.

Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу УИХ-ын олонхийн хүсэлтээр УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг Мягмарт гариг буюу маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.  УИХ-ын дарга М.Энхболд  өнгөрөгч Баасан гаригт мэдээлэл хийхдээ "Би албан тушаалтай зууралдахгүй.  Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөхөд бэлэн байна.  Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй" гэдгээ ч илэрхийлсэн. Гэвч, түүнийг огцрохоос нааш "Өүлэн эх"-ийн таван хүү болох Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын санаа амрахгүй бололтой. Ямартаа ч М.Энхболдыг огцруулсны дараа талбай дээр  барьсан гэрээ сугалаагаар өгнө хэмээн ард түмнээрээ тохуурхаж суугаа тэд өөрсдийнхөө өмнөөс таван хүн өлсгөсөн гэнэ. "Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү чамд хамаагүй" гэгчээр банкны эзэн, ЖДҮчид хэнийгээ хэдэн төгрөгөөр "өлсгөх" нь баячуудын асуудал байх.

Гэхдээ хүний өмнөөс сайн дураараа, мөнгөөр өлсөх нэгэн байхад төрийн бодлогын алдаанаас болж  ажилгүйдэл, ядуурлын улмаас өлсөж суугаа хүүхэд Монголд өч төчнөөн бий.

Хэрэв, маргааш УИХ-ын дарга огцрохгүй бол Төрийн ордны жагсагчид өлсөнө гэв. Сандал суудлын төлөө сайн дураараа өлсөх таван найз ямартай ч амиа алдсан цэргийн тухай, алдуурсан хөгжлийн тухай, Засгийн газрын барьж чадаагүй ханшийн талаар, иргэдийн халааснаас гарч буй инфляцийн тухай огт хөнддөггүй. Ярьдаг ганц хүн нь М.Энхболд, хэлдэг нэг үг нь М.Энхболд. ЖДҮчдын хувьд М.Энхболд бол эрх мэдэлд хүрэхэд нь, хулгай хийхэд нь саад болж буй ганц бул хар чулуу болжээ гэлтэй. Өөрсдийнх нь акц, асуудал болгож байгаа сэдвийг нь харахад шүү дээ.

Ийнхүү хөхөө өвлийн хүйтэнд хөнжилдөө орох завгүй улс төржиж яваа "Өүлэн эх"-ийн өргөмөл тавын дунд М.Энхболдын суудалд санаархаж яваа хүн нэгээр тогтохгүй бий. Тэд иргэдийн төлөө М.Энхболдыг огцруулах гээд байгаа юм биш, эрх мэдлийг нь булааж авахын тулд ийм акц зохион байгуулж буйг нь тэнэг хүн ч олж харахаар илэрхий. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө дараагийн УИХ-ын дарга болгох "эмээлтай хазаартай морь" хөтлөөд явж байгаа Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын энэ нөхөрлөл хэр удахын мэдэхгүй. Учир нь УИХ-ын даргын суудал ганц. Горилогчид тэр хоёроос эхлээд Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ц.Нямдорж гээд үргэлжилж байгаа.  Тэгэхээр мөнхийн дайсан, мөнхийн найз үгүй учраас мөнхийн эрх ашгийнхаа төлөө Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын нөхөрлөл удаан тэсэхгүй, М.Энхболдын суудал дээр нурж унаж мэдэх нь. Ямартай ч М.Энхболдын суудлыг хүлээж Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нараас эхлээд олон хүн турж унах дөхөж байгаа. Тэд УИХ-ын дарга болсны дараа нар баруунаас мандаж, навч цэцэг цементэн дээр ургана гэл үү. Хүлээж байя, ганцхан өдөр. Үлгэр болгон тэгээд амар сайхандаа жаргадаггүй  гэж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж