“Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-зөв хандлагын асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

“Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-зөв хандлагын асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-зөв хандлагын асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран “Монгол эрэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа.

“Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 11-р сарын 16-нд, “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12-р сарын 20-нд тус тус зохион байгуулсан бөгөөд “Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-зөв хандлагын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 1-р сарын 25-ны өдөр нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт:

  • Эрэгтэйчүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замууд / Цагдаагийн ерөнхий газар/
  • Хуулиар хариуцлага хүлээсэн эрэгтэйчүүдэд үзүүлж буй нийгмийн үйлчилгээ /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар/
  • Эрэгтэйчүүдийн нийгмийн үнэлэмж – Монголын Эрэгтэйчүүдийн холбоо нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллагын төлөөлөл 30 хүн оролцсон.

2019 онд Монголын эрэгтэйчүүдийн холбооноос "Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж хэр байгаа талаар" судалгаа хийгдэхэд судалгаанд хамрагдсан 1000 хүний 77 хувь нь Монголын эрэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмжийг доогуур үнэлсэн байна. Одоо 10 жилийн дараа гэхэд хэвээр байсаар байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон нийт гэмт хэргийн 92% нь эрэгтэйчүүд үйлдсэн гэдэг судалгаа байдаг байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж