АНУ Дерипаскагийн компаниудын хоригийг цуцлав | News.MN

АНУ Дерипаскагийн компаниудын хоригийг цуцлав

АНУ Дерипаскагийн компаниудын хоригийг цуцлав

АНУ Дерипаскагийн компаниудын хоригийг цуцлав

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины холбоотон олигарх Олег Дерипаскатай холбоотой гурван компанид тавьсан эдийн засгийн хоригоо цуцалж байгааг АНУ-ын сангийн яам өчигдөр /2019.01.27/мэдээлсэн байна. Энэхүү хоригийг 2018 оны дөрвөдүгээр сард тавьсан юм.

Хоригт багтсан хөнгөн цагааны “US Rusal”, “En+”, “EuroSibEnergo” гэх гурван компани нь Олег Дерипаскагийн шууд болон шууд бус оролцоог багасгаж, ТУЗ-д Дериспаскатай ямар нэгэн бизнесийн болон гэр бүлийн холбоо харилцаа огт байхгүй АНУ, Европын иргэд олонх болсон  тул ийм шийдвэрт хүрсэн байна.  Дерипаска “En+” компанийн 70 хувийг эзэмшдэг байсан бол одоо түүний эзэмшил 44,9 хувь болж буурчээ.

АНУ-ын Сангийн яамны төлөөлөгч “Дээрх гурван компани нь маш ил тод, нээлттэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж, аудит шалгалтыг тогтмол зохион байгуулж, гэрээнд дурдсан бүх шаардлагыг хангана гэдгээ мэдэгдсэн тул ийнхүү хоригийг цуцлах шийдвэр гаргалаа. Гэхдээ Дерипаскад тавьсан бусад хоригууд хүчин төгөлдөр хэрэгжиж болно” гэж мэдэгджээ.

“US Rusal” компани нь дэлхийн хоёр дахь том хөнгөн цагаан олборлогч бөгөөд хориг хэрэгжиж эхлэхэд дэлхийн түүхий эдийн зах зээлд шууд нөлөөлж эхэлжээ. Тус компани АНУ-ын хоригт орсны дараа дэлхийн хөнгөн цагааны хамгийн том олборлогч Хятад улсын хөнгөн цагааны экспорт огцом өссөн байна. Ингээд АНУ-ын талаас эдийн засгийн байдлыг тэнцвэржүүлэхийн тулд хэрэв Дерипаскагийн оролцоог бодитоор бууруулж чадвал уг хоригийг цуцална гэсэн шаардлагыг тавьж байсан аж.

Эх сурвалж: BLOOMBERG

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-28 202.55.191.130

HUvitsaag ni ingeed hucheer avchihaj boldog l yum baih daa.

Avatar

oyun 2019-01-28 202.126.89.87

tom oron duraaraa asuudliig shiidej bna shuu hoid OROS zailuul ANU giin tom kompaniudad ingej chadahgui yum daa tegeheer ANU oiriin 2.3 jildee yamarch bsan delhiin tsagdaa bh l yum bna daraa ni Urid horsh garaad ireheer ebgui dee

Avatar

Ineedtei amerikuud. 2019-01-28 103.9.90.2

Vhsen b**s horig tabilaa geed svrjigneed baisan chin orosiin hongon tsagaangui bol amerikd mash hohiroltoi bolson ch ded.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж