Өнгөрөгч Бямба гаригт /2019.01.26/ болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уулзалтын үр дүнд “Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурог найман өдрийн дотор Венесуэлд ил тод, шударга сонгууль явуулахгүй бол өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаад байгаа сөрөг хүчний удирдагчийг хүлээн зөвшөөрнө” гэсэн агуулгатай тулган шаардах бичгийг Европын орнууд Венесуэлийн төрийн тэргүүнд өчигдөр /2019.01.27/ илгээжээ.
АНГЛИЙН БАНКНЫ ХАРИУ ҮЙЛДЭЛ
Тус тулган шаардах бичигт Англи улс мөн нэгдсэн бөгөөд өчигдөр Венесуэлийн 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй алтыг эргүүлэн татах Н.Мадурогийн хүсэлтийг Английн банк буцаасан байна. Английн банканд хадгалуулсан тус алт нь Венесуэлийн гадаад улс орнуудад хадгалуулсан найман тэрбум ам.долларын нөөцийн томоохон хэсэг аж.
Английн банк тус шийдвэрийг гаргах болсон нь АНУ-аас Их Британийн Засгийн газарт тавьсан шаардлагаас үүдэлтэй байна. Үүнд, Английн банканд хадгалуулсан Н.Мадурогийн хөрөнгийг царцаах, эсвэл сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдод өгөх тухай тусгажээ. АНУ-ын энэхүү шаардлагыг хүлээн авч, дэмжиж байгаагаа Их Британийн Гадаад хэргийн сайд Алан Дункан мэдэгдсэн.
БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫНХАН НЬ Н.МАДУРОГООС НҮҮР БУРУУЛЖ ЭХЛЭВ
Венесуэлд болж буй жагсаал цуглаан, үймээн самуун хэрхэн төгсөх нь батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин нь хэний талд зогсохоос ихээхэн шалтгаалах болоод байгаа. Одоогийн байдлаар Зэвсэгт хүчний удирдлагууд нь Н.Мадурогийн талд зогсохоо мэдэгдээд байгаа бол батлан хамгаалах салбарын өөр нэгэн чухал албан тушаалтан болох АНУ-д суугаа Венесуэлийн цэргийн атташе Хосе Луис Силва Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хуан Гуайдог дэмжихээ илэрхийллээ. Тэрбээр “Гартаа буу зэвсэг барьсан Венесуэлийн хүчний байгууллагын бүх гишүүдийг ард иргэд рүүгээ гал нээхгүй байхыг хүсч байна” хэмээн мэдэгджээ.

Венесуэлийн сөрөг хүчин олонх байдаг Үндэсний ассамблейн дарга, 35 настай Хуан Гуайдо нь олон арван мянган хүн оролцож буй жагсаал цуглааны үеэр өнгөрсөн Лхагва гаригт /2019.01.23/ сонгууль явуулж, шинэ Ерөнхийлөгчийн сонгогдох хүртэл Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаа зарласан.
Эх сурвалж: DW, CNN
оном 2019-01-28 95.141.143.88
энэ ч дээ. муухай л жишиг. Олон улсууд бусдын дотоод хэрэгт оролцдог. Тэр цэргийн атташе бол болих хэрэгтэй. Атташе гэдэг бол ямар албан тушаал вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. нэг муу элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн зиндааны л албан тушаалтан биздээ.
Хөх чоно 2019-01-28 202.72.245.122
Энэ тэнэг автобусны жолооч индиан эр одоо болсон. Улс орныг ганц нэг тэнэгүүд яаж сүйрүүлж болдогийг энэ улсын жишээ тод харууллаа. Энэ бол том сургамж
зочин 2019-01-28 202.9.43.105
Венесуэлд муу бол Оросд сайн . Венесуэлд сайн бол Оросд муу . Нэг төрлийн бизнэсээр мөнгө олдог хоёр улс шдэ .
Зочин 2019-01-28 176.86.156.142
Би лав мадурог дэмжинэ
Зочин 2019-01-28 202.131.245.243
DW, CNN are FAKE NEWS.
adadadad 2019-01-28 202.179.30.194
ENE americ gej l*****n oron ymaaa…haa hamaagui savsagnaj yvj baidag pizdaanuud ymaa……
ene jagsaal tsuglaan yroosoo USA iin sanhuujilteer hiigdej bga jagsaal uls orniig gadnii uls oron dotroos n hagaralduulj tor bulaaj avdag ym shdeee……. IRAQ, LIBYA, Vensual daraagiih …. ene 3 uls gazriin tosnii asar tom noots baylagtai ymshd,,, mon SYRIA bn,,,, SYRIA iin yronhiilogch bashar assad harin zorigtoi bj USA iin oodoos temtsej chadaj bn
Зочин 2019-01-28 202.179.25.20
Путин 17 тэрбум доллараа зүгээр нэг хаяад туучихгүй байхаа
Зочин 2019-01-28 103.111.68.3
ХАЙРАН МӨНГӨ, БУДАА
МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-01-28 66.181.177.181
Монголд оркуудын бөөс жанхуу болоод жанхуугйин шивэртэй оймсонд мансуурсан ойворгон сагсуу маанаг цэргийн дэслэгч ухныг түлхэн унагаагаад гарч ирэх аавын хүү алга уу? Тун удахгүй нэг зоригтой аавын хүү гарч ирнэ гэж гүнээ итгэн найдаж байна. Монгол улс оркуудаас үтэр түргэн салах болтугай!!!
zochin 2019-01-28 150.129.140.236
cham shig avilgachiig demjih hun baihgui