Н.Мадурог дэмжигчдийн тоо буурсаар

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Н.Мадурог дэмжигчдийн тоо буурсаар

Н.Мадурог дэмжигчдийн тоо буурсаар

Өнгөрөгч Бямба гаригт /2019.01.26/ болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уулзалтын үр дүнд “Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурог найман өдрийн дотор Венесуэлд ил тод, шударга сонгууль явуулахгүй бол өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаад байгаа сөрөг хүчний удирдагчийг хүлээн зөвшөөрнө” гэсэн агуулгатай тулган шаардах бичгийг Европын орнууд Венесуэлийн төрийн тэргүүнд өчигдөр /2019.01.27/ илгээжээ.

АНГЛИЙН БАНКНЫ ХАРИУ ҮЙЛДЭЛ

Тус тулган шаардах бичигт Англи улс мөн нэгдсэн бөгөөд өчигдөр Венесуэлийн 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй алтыг эргүүлэн татах Н.Мадурогийн хүсэлтийг Английн банк буцаасан байна. Английн банканд хадгалуулсан тус алт нь Венесуэлийн гадаад улс орнуудад хадгалуулсан найман тэрбум ам.долларын нөөцийн томоохон хэсэг аж.

Английн банк тус шийдвэрийг гаргах болсон нь АНУ-аас Их Британийн Засгийн газарт тавьсан шаардлагаас үүдэлтэй байна. Үүнд, Английн банканд хадгалуулсан Н.Мадурогийн хөрөнгийг царцаах, эсвэл сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдод өгөх тухай тусгажээ. АНУ-ын энэхүү шаардлагыг хүлээн авч, дэмжиж байгаагаа Их Британийн Гадаад хэргийн сайд Алан Дункан мэдэгдсэн.

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫНХАН НЬ Н.МАДУРОГООС НҮҮР БУРУУЛЖ ЭХЛЭВ

Холбоотой мэдээ

Венесуэль: Хоёр Ерөнхийлөгч, Хоёр Засгийн газар

Венесуэль: Хоёр Ерөнхийлөгч, Хоёр Засгийн газар

Венесуэлд болж буй жагсаал цуглаан, үймээн самуун хэрхэн төгсөх нь батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин нь хэний талд зогсохоос ихээхэн шалтгаалах болоод байгаа. Одоогийн байдлаар Зэвсэгт хүчний удирдлагууд нь Н.Мадурогийн талд зогсохоо мэдэгдээд байгаа бол батлан хамгаалах салбарын өөр нэгэн чухал албан тушаалтан болох АНУ-д суугаа Венесуэлийн цэргийн атташе Хосе Луис Силва Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хуан Гуайдог дэмжихээ илэрхийллээ. Тэрбээр “Гартаа буу зэвсэг барьсан Венесуэлийн хүчний байгууллагын бүх гишүүдийг ард иргэд рүүгээ гал нээхгүй байхыг хүсч байна” хэмээн мэдэгджээ.

Венесуэлийн цэргийн атташе Хосе Луис Силва

Венесуэлийн сөрөг хүчин олонх байдаг Үндэсний ассамблейн дарга, 35 настай Хуан Гуайдо нь олон арван мянган хүн оролцож буй жагсаал цуглааны үеэр өнгөрсөн Лхагва гаригт /2019.01.23/ сонгууль явуулж, шинэ Ерөнхийлөгчийн сонгогдох хүртэл Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаа зарласан.

Эх сурвалж: DW, CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж