Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуулав | News.MN

Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуулав

Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуулав

Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өгөв. Улсын аварга малчин Ш.Батбаатар нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1959 онд төрж, 1976 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажлын гараагаа эхэлж өдгөө мал маллан амьдарч байна.

Тэрбээр малын сүргийн бүтэц чанарт гол анхаарлаа хандуулж, сүрэг дэхь хээлтэгч малын тоогоо тогтмол өсгөж, бог малд 56-58 хувь, бод малд 42-46 хувьд хүргэж, Мал эмнэлэг үржлийн албаар баталгаажуулсан жишигт тэнцсэн хээлтүүлэгч тавьж, хонио Барга омгийн хуцаар, ямаагаа Баяндэлгэр омгийн ухнаар сайжруулсан байна.

Жилд хүлээж авах төлийн тоогоо тогтмол өсгөж, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж, саалийн хугацаанд монгол үнээнээс 330 литр сүү, нэг ямаанаас 320гр ноолуур, нэг тэмээнээс 5,2кг ноос, нэг хониноос 1,2кг ноос авч борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж жилд дунджаар 130 гаруй сая төгрөгийн орлого олдог байна.

Залуу малчдыг бэлтгэж, амжиргааг дэмжихэд хувь нэмрээ оруулж сүүлийн гурван жилд гурван өрхийг 682 толгой малаар малжуулжээ. Бэлчээрийг хувиартай ашиглах, зуслан, намаржааны газрыг өнжөөх, сэлгэх аргаар даацыг нэмэгдүүлэн, бэлчээрийн хортон мэрэгчийн тархалтаас сэргийлж шувууны суулт хийж бэлчээрээ хамгаалах гэх мэт төрөл бүрийн аргыг хэрэглэж, 90-113 тн өвс, гар тэжээл 0,4-0,8 тн, 5-7 тн хужир шүүг бэлтгэн жилд 3-4 нүүдэл хийж, малаа зөвхөн мориор маллахыг эрхэмлэдэг аж.

Ш.Батбаатар нь мал аж ахуйн үйлдвэрлэлд хувийн амжилттай ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, албан байгууллага, хувийн аж ахуй нэгж, иргэдийг төрөл бүрийн хэлбэрээр дэмжиж хандив, тэтгэлэг хэлбэрээр хөрөнгө оруулалт хийдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-01-28 103.57.95.186

Сонгосон гишүүн нь бандаашаа тайлдаг, ерөнхий саад нь шагнал гардуулдаг юм байна?!

Avatar

Өрөвдөлтэй ч юмаа даа энэ Төр засаг гэж нээрээ 2019-01-28 104.218.63.72

Юун сүртэй том анонс нтр вэ? Бөөн үргүй зардал чирэгдэл. Энэ л***р Хүрэлсүхийг зүгээр л цай уулгаал гаргана биз дээ юун ч сүртэй хүлээж авдын. Энэ доор бас юун зураг вэ Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга луйварчин, авилгачин Нандинжаргал бацаан шагнал аваад байгаа юм уу? Хэхэ үнэн дампуу Засгийн газар үнэн өрөвдмөөр хоосон толгойтой Ерөнхий сайд. Ой гутмаар юм. Ард түмний төлөө хийсэн ажил байна уу энэ эргүү Хүрэлсүхэд? Төрсөн дүү нартайгаа нийлж баахан ЖДҮ-ийн мөнгө л хуссан байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж