“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” хэрэгжүүлэх ажилд манлайллаа | News.MN

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” хэрэгжүүлэх ажилд манлайллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” хэрэгжүүлэх ажилд манлайллаа

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” хэрэгжүүлэх ажилд манлайллаа

Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан энэ сарын 25-ны өдөр Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д боллоо. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Жендэрийн салбар зөвлөлийг "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай" хууль, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусад яамдаа манлайлан ажилласныг нь үнэлэн, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшууллаа.

Шагналыг УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга Г.Нандинжаргал Жендэрийн Үндэсний хорооны орлогч дарга бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос гардаж авав.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Жендэрийн салбар зөвлөл нь "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль", Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд салбарын жендэрийн бодлогын баримт бичгийг боловсруулж ажилласан. Энэ хүрээнд СЕСМИМ төсөл, судалгааны багтай хамтран Жендэрийн нөлөөллийн үнэлгээг таван аймаг, хоёр дүүрэг 26 байгууллагад хийж гүйцэтгэсэн байна. Мөн тайланд үндэслэн, бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, батлуулахад бэлэн болгосон юм.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж