Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлаагүй байна

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлаагүй байна

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлаагүй байна

Нийслэлчүүд  даргагүй болоод  багагүй хугацаа өнгөрч байна.  НИТХ  нэгдүгээр сарын 16-нд хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон билээ. Өнгөрөгч Лхагва гаригт /2018.01.23/  НИТХ-аас Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг өгсөн.  Ерөнхий сайд хөдөө орон нутагт томилолттой явж байгаа бөгөөд одоогоор  С.Мөнхчулууныг батламжлах эсэх саналаа гаргаагүй байгаа аж.

Хуулийн дагуу Ерөнхий сайд тус тогтоолын төсөлтэй танилцаад ажлын тав  хоногийн дотор батламжлах эсэхээ шийдвэрлэх юм. Уг хуулийн хугацаа маргааш буюу Мягмар гаригт дуусгавар  болно.

Хэрвээ Ерөнхий сайд батламжлахгүй гэсэн шийдвэр гаргавал НИТХ-ын хурлаар уг асуудлыг 14 хоногийн дотор дахин хэлэлцэж шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж