Булган аймаг дахь 439 дүгээр хаалттай хорих ангийн 10 гаруй хоригдол тээвэрлэж явсан авто машин осолдож, газар дээрээ нэг хоригдол амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч бямба гаригт /2019.01.26/ гарчээ. Нийт зорчиж явсан хоригдлуудын гурвынх нь биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Албан бус мэдээллээр тус хоригдлуудаар мод бэлтгүүлэхээр авто машинаар тээвэрлэж байхад нь осол гарсан аж. Уг хорих анги нь хаалттай хорих бөгөөд тус хориход онц хүнд гэмт хэрэг үйлдсэн болон давтан гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдүүд ял эдэлдэг байна. Цагаан сар, улсын наадам зэрэг томоохон баяр, ёслолын үеэр хорих ангиуд хоригдлуудыг гадагш гаргадаггүй журамтай. Тэгвэл энэ дүрэм, журам нь ч, сахилга хариуцлага ч тус газарт зөрчигдсөн бололтой.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ