УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр /2018.01.28/ УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд  эхлэх гэж байна. Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.  Маргааш УИХ-ын чуулган хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Уг асуудлыг бүлгээр хэлэлцэж магадгүй гэсэн албан бус мэдээлэл байна.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны ирц хүрээгүй байна. Тус бүлгийн гишүүдийн  ихэнх нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа аж.  Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг  санаачилж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Тус тогтоолын төсөлд одоогоор 14  гишүүн гарын үсгээ зураад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж