Монголын хөрөнгийн бирж 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 230.6 сая төгрөг буюу нийт 1,153,385,822 төгрөгийн арилжаа хийсэн байна.
- ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
- Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 43 компанийн 3,496,864 ширхэг хувьцаа 1,150,085,822 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | APU | АПУ | 1,320,860 | 803,602,832 |
2 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 1,664,933 | 110,421,747 |
3 | GOV | ГОВЬ | 187,057 | 61,579,474 |
4 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 8,679 | 44,050,831 |
5 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 43,128 | 30,874,381 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 3,781,193 | 1,503,829,799 |
2 | BDSC | БиДиСек ХК | 347,901 | 162,969,619 |
3 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 1,514,097 | 107,640,569 |
4 | GLMT | Голомт Капитал ХХК | 198,735 | 97,767,464 |
5 | MNET | Ард секюритиз ХХК | 304,779 | 78,691,426 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
- ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 33 ширхэг үнэт цаас 3,300,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 40 | 4,000,000 |
2 | GAUL | Гаүли ХХК | 26 | 2,600,000 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,467,972,210,560 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 21379.6 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ