Монгол IT-ийн хөгжил 1 шат ахилаа | News.MN

Монгол IT-ийн хөгжил 1 шат ахилаа

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Монгол IT-ийн хөгжил 1 шат ахилаа

Монгол IT-ийн хөгжил 1 шат ахилаа

“Саммит компьютер технологи” компани нь Dell EMC компанийн HCI (Hyper Converged Infrastructure) болон өгөгдөл хадгалах, хамгаалах, сэргээх (Data Protection) цогц шийдлүүдийг амжилттай суурилуулж, борлуулалтын дараах үйлчилгээг амжилттай үзүүлж байгааг үнэлж Dell EMC компанийн Heroes Technical Excellence Award шагналыг хүртлээ.

Тус шагналыг Малайз улсын Куала Лумпур хотод зохион байгуулагдсан Dell EMC Heroes Summit үйл ажиллагаан дээр гардуулсан байна. Шагналыг гардан авсан тус компанийн Системийн инженер Ч.Пүрэвжав  “Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд явагдаж байгаа “Тоон шилжилт”-н (Digital transformation) суурь болсон Hyper Converged Infrastructure болон Data Protection Solutions, Software Defined Storage зэрэг шинэ технологиудыг онцгойлон суралцаж мэргэшлийн сертификатуудыг авсан. Энэ сурсан зүйлийнхээ дагуу VxRack Flex System, DataDomain, IDPA бүхий Тоон шилжилтэд орж буй Монголын хэд хэдэн томоохон төслүүдийг амжилттай нэвтрүүлэн энэ шагналыг авсандаа баяртай байна” гэж хэлсэн байна. Саммит компьютер технологи компани нь 2007 оноос эхлэн Dell EMC компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд Dell EMC компанийн Hyper Converged Infrastructure, Data Protection Solutions, Software defined Storage-ийн Суурилуулалт хийх, үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхийг нэмж авчээ.

Саммит компанийн хувьд Digital Transformation буюу Тоо шилжилт хийж байгаа байгууллагуудтай хамтран ажиллаж, шинэ технологиудын талаар зөвлөгөө өгч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж