1912.02-р сар Улиастай хотыг чөлөөлөв.
1913.02-р сар Шинэ толь сэтгүүл хэвлэгдэж эхлэв.
- Хаант Оросын дэмжлэгтэйгээр Хужир булангийн цэргийн сургууль байгуулагджээ.
1921.02-р сар VIII Богд Жавзандамба хутагтыг төрийн шар ордноо залж, Монгол Улсын хэмжээт эрхт хаан өргөмжлөв.
1922.02-р сар Гадаад худалдааны пүүсүүдэд татвар оногдуулах тухай дүрэм батлагдав.
- Улсын хилийг хамгаалах 1, 2, 3, 4-р хороодыг Гурван баян, Тамсагбулаг, Дарьганга, Ховдод байгуулав.
- НТХ-ны VI бүгд хурлаар Ц.Дамбадоржийг НТХ-ны даргаар томилжээ.
- СБХ-ийн гишүүдийн хурлаар гүн Дашнямыг үзэмчин, цахар зэрэг өвөрлөгч хошуудаар Монгол Ганжуур, Данжуур, Юан улсын түүх зэрэг ном элдэв чухал хэрэглэгдэхүүн, ном сурвалжлуулахаар гурван сарын хугацаатайгаар томилжээ.
1927.02-р сар Ардын засгийн газраас Монголын Зүүн өмнөд хил болох Сулинхээр, Замын-Үүд, Дарьгангын нутгуудад харуулын цагдаа суулгахаар шийдвэрлэжээ. “Цэргийн гавьяаны одон”-г “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” болгон өөрчилж, Х.Чойбалсан, С.Магсаржав нарыг шагнажээ.
- “Бичгийн гавьяаны одон”-г “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” болгон өөрчилж, Б.Цэрэндорж, Д.Лосол нарыг шагнажээ.
- Монголын харилцан туслалцах хоршоог “Эд хэрэглэгчдийн хоршоо” болгон өөрчилжээ.
1933.02-р сар Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн бөөний худалдааны “Сов монгол бөөнөөр” газрыг байгуулжээ.
- Улаанбаатарт радио нэвтрүүлэг эхлэв.
- XIII далай лам Түвдэнжамц нас барав.
- Хатгалын ноос угаах фабрик ашиглалтад оров.
1939.02-р сар БНМАУ-ын прокурорыг Шүүх яамнаас тусгаарлав.
1941.02-р сар Мал аж ахуйтны нэгдсэн албан татвар, өвс хадах морин ба машин станцын тухай хуулиуд батлагдан гарсан.
- БНМАУ-ын XXIV бага хурал хуралдаж, хөдөлмөрийн шинэ хууль гаргажээ.
1942.02-р сар “БНМАУ-ын газар эдэлбэрийн тухай” хууль батлав. Мөн эрүүгийн хуулийг батлан гаргажээ.
- Улаан армийн 24 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний бэлгийн II цувааг хүлээлгэн өгөв. Хүлээлгэн өгөх комиссод нам засгийн төлөөлөгчид ба ажилчин малчдын төлөөлөгчид оролцжээ. Энэ цуваанд 130 гаруй вагон хувцас, хоол, хүнс, эд материал ба хувийн бэлэглэл оржээ. Үүнд 115 тн малын мах, 10 тн ангийн мах, 22 тн боов, печень найман тн хиам, 40 тн тос цөцгий, 10 торх архи, 220 мянган хайрцаг тамхи, 2718 ширхэг дах, 4102 нэхий хантааз, 1300 ширхэг богино нэхий дээл, 21 мянган хос бээлий, 4500 ширхэг задгай эсгий, 17 мянган суран бүс, 18 мянга 200 хос эсгий гутал, 2000 хос ботинк зэрэг зүйлсийг хүргэхээр Ерөнхий сайд Х.Чойбалсан, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид явав. Төлөөлөгчид гуравдугаар сарын 28-нд буцаж иржээ.
1943.02-р сар Улаан Армийн 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын ард түмний бэлгийг хүргэхээр МАХН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д явав. Хоёр цуваа 110 вагон бэлгийг Улаан Армид шилжүүлэн өгчээ.
1944.02-р сар УБХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор “БНМАУ-ын ардын аж ахуйтнууд улсдаа малыг заавал нийлүүлэн тушааж байх тухай” хууль гаргажээ.
1945.02-р сар Крымын Ялта хотод хуралдсан Бага хурлаас БНМАУ-ын статус-кво-г хүлээн зөвшөөрчээ.
1947.02-р сар Улсын нийгмийн ба хоршооллын өмчийг хамгаалах тухай Засгийн газрын тогтоол батлагдан гарав.
- Монголын баруун хилд орогнож байсан Осваны бие төлөөлөгч Өрөмч хотод очиж, Гоминданы засгийн газраас цэрэг зэвсэг, онгоцны тусламж хүсэв.
1948.1-2-р сар Монголын баруун хил болох Бодончийн отрядын чиглэлд Гоминданы дээрэмчид удаа дараалан довтолж, дээрэм тонуул хийв.
- Засгийн газраас таваарын үнийг хорогдуулах тухай тогтоол гаргасан.
- Осваны “шилдэг 22 баатар” гэгдэх дээрэмчдийг манай хилчид Мэргэн ууланд бүслэн байлдаж, дайсны 13-ыг нь устгав. Ес нь хил даван зугтав. Манай талаас найман хүн амиа алдаж, дөрвөн хүн шархтжээ.
1949.02-р сар БНМАУ-ын IX их хурал хуралдаж, сонгуулийн системийг ардчилж, цаашид бэхжүүлэх шийдвэр гаргажээ.
1952.02-р сар БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсан Москвад нас нөгчив.
- Богд хан уулыг Х.Чойбалсангийн нэрэмжит болгох УИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарчээ.
- 1954.02-р сар БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс нэгдлүүдийн хөдөлмөр зохион байгуулалтын тухай тогтоол гаргав.
1958.02-р сар БНМАУ-БНАВУ-ын хооронд, мөн БНМАУ-БНХАУ-ын Засгийн газрын хооронд соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдав.
1959.01.30 Монгол, Хятад хоёр улсын 1959 онд харилцан бараа нийлүүлэх гэрээнд Улаанбаатар хотод гарын үсэг зурав.
1959.02-р сар БНМАУ-д атар газар эзэмших, геологи хайгуулын ажил явуулахад ЗХУ-аас тусламж үзүүлэх тухай хоёр улсын хэлэлцээр байгуулагдав.
1960.01.29 БНМАУ ба БНАСАУ-ын хооронд шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдав.
1960.02-р сар Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын төлөөлөгчид ЗХУ-д айлчлав. Тэрээр айлчлалынхаа явцад Н.С.Хрушевтай уулзаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
1961.02-р сар БНМАУ-БНПАУ-ын Засгийн газар хооронд шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав.
1962.02-р сар БНМАУ- БНАрдчилсан Афганистан, Шриланка улстай дипломат харилцаа тогтоов.
1963.02-р сар БНМАУ-ын Иргэний хууль шинэчлэгдэн батлагдав.
1967.01.28 БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны өмнө хятадын улаан хамгаалагчид эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан явдалд БНМАУ-ын ГЯЯ-аас БНХАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн байна.
1967.02-р сар Энэ оноос эхлэн жил бүрийн II сарын эхний ням гаригийг Багш нарын баярын өдөр болгов.
1971.02-р сар Чойбалсан хотод Аж үйлдвэрийн иж бүрэн объект ашиглалтад оров.
БНМАУ-БНСомали улсын хооронд дипломат харилцаа тогтоов.
1973.02-р сар БНМАУ-ын “Эрдэнэтийн” зэс молибденийн ордыг эзэмшихэд эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.
1980.02-р сар МПБ-ын үйл ажиллагааг цаашинд боловсронгуй болгох тухай МАХН-ын Төв хорооны тогтоол гарав.
1982.02-р сар Улаанбаатар хотод Ээрмэлийн үйлдвэр ашиглалтад оров.
1986.01.28 Хил орчмын районд оршин суугаа БНМАУ, ЗСБНХУ-ын иргэд хилийг нэвтрэх хялбарчилсан журмын тухай хоёр улсын засгийн газрын хоорондын хэлэлцээр батлагдав.
1990.02.01 Д.Сүхбаатарын талбайд ардчилсан хүчнүүдийн зохион байгуулсан улс төрийн цуглаан болов.
1993.02-р сар Д.Сүхбаатарын мэндэлсний 100 жилийн ой болов.
2016.02.02 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монгол хэлний их тайлбар толь”-ийн гар утасны хувилбарыг олон нийтэд танилцуулав.
Холбоотой мэдээ