Бизнесийг дэмжих чиглэлээр бодлогын өмгөөлөл үзүүлж, холбож, чиглүүлж, нөлөөлж ажилладаг, бизнес эрхлэгчдийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ-ын ээлжит XX их хурал 2019 оны хоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо хуралдана. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгч ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлох, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай.
Ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
1/ МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
2/ Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан
3/ МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт
4/ МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль
Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж буй монголын хамгийн том ТББ-ын хувьд ирэх 4 жилд тус байгууллагыг удирдан авч явах Удирдах байгууллага, Хяналтын зөвлөл, Танхимын удирдлагын сонгууль гишүүд, олон нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч үүднээс дотоод ардчиллын дагуу нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нэр дэвших, дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой.
МҮХАҮТ-ын Дүрмийн дагуу Танхимын удирдах байгууллагууд, Хяналтын зөвлөлд нэр дэвшүүлэх, сонгох ажил дүрмийн дагуу их хурлаас шууд нэр дэвших журмаар явагдах ба нэр дэвшүүлэх ажлыг их хурал эхлэхээс 2 хоногийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 26-ний 17.00 цагаар дуусгавар болгож Танхимын Зөвлөлөөс томилогдсон тусгай Комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч их хуралд оруулан танилцуулна. Танхимын Удирдах Зөвлөлийн дарга, Танхимын дарга, Орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарт нэр дэвшигчид нь мөрийн хөтөлбөр, товч намтраа битүүмжлэн комисст тогтоосон хугацаанд хүлээлгэн өгнө.
Удирдах зөвлөлийн дарга бөгөөдЕрөнхийлөгч /Chairman/нь – Танхимын үйл ажиллагааг бодлогын хувьд удирдан чиглүүлэх, удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх удирдлагад удирдамж заавар, зөвлөмж өгөх, Танхимаас төр засаг, олон улсын болоод төрийн бус байгууллагуудтай бизнесийнхний эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар харилцах үндсэн чиг үүрэгтэй.
Танхимын дарга, Орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар /гүйцэтгэх удирдлагын баг/ нь танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, танхимын газар хэлтсүүд, гадаад дотоод салбар нэгж, арбитр, төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн удирдлагаар хангах, танхимын өмч хөрөнгө, санхүүгийн асуудлыг олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах эрх, үүрэг бүхий удирдлага юм.
Танхимын Удирдах зөвлөлд танхимын гишүүнээр элсээд 3-аас дээш жил болсон, гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй гишүүд нэр дэвших боломжтой бөгөөд хуралд оролцож буй нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно. Удирдах Зөвлөлийн гишүүнээс Тэргүүлэгчдийг /……. гишүүн/ сонгох бөгөөд Танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч, Танхимын дарга, Орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар тэргүүлэгч гишүүн байна.
МҮХАҮТ-ын гишүүд Та бүхнийг их хуралдаа идэвхитэй оролцохыг урьж байна. Танхимын удирдлагад /Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч, Танхимын дарга, Орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга/ нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, товч намтраа бэлтгэн 2019 оны хоёрдугаар сарын 26-ний 17.00 цагт МҮХАҮТ-ын байр, 309 тоот буюу Нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгнө. Нэмэлт мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.
Бүртгэл, гишүүнчлэлтэй холбоотой мэдээлэл, лавлагааг:
Утас: 70109090, 99107440, 99024934, 99078303
Факс: 976-11-324620
Цахим шуудан: membership@mongolchamber.mn
МҮХАҮТ-ын байр, 302 тоот
Нэр дэвшихтэй холбоотой мэдээлэл, материал хүлээн авах:
Утас: 99190746
МҮХАҮТ-ын байр, 309 тоот
Холбоотой мэдээ