Н.Төгсцогт 10 жилийн дараа ч монголчуудаа огшоов | News.MN

Н.Төгсцогт 10 жилийн дараа ч монголчуудаа огшоов

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт 10 жилийн дараа ч монголчуудаа огшоов

Н.Төгсцогт 10 жилийн дараа ч монголчуудаа огшоов

IBO буюу олон улсын боксын холбооны алтан бүс монгол тулаанчид ирлээ. Энэхүү бүсийг мэргэжлийн бокст ороод дөрвөн жилийн дараа King Tug буюу Н.Төгсцогт авч чадлаа. Энэ удаа Домиканы боксчин Клаудиа Маррерыг ялж, IBO холбооны 57,2 кг-ын эзэнгүй байсан аваргын бүсийг өөрийн болгов. Энэ тоглолт АНУ-ын Нью-Йоркын “Barclays center”-т нэгдүгээр сарын 26-ны өдөр болсон юм. Энэхүү ялалттай зэрэгцэн мэргэжлийн гурван том холбооны нэг WBC холбооны бүсийн төлөөх тоглолт Н.Төгсцогтыг хүлээж эхлэв. Түүний дараагийн өрсөлдөгч албан ёсоор тодроогүй ч АНУ-ын боксчин Гари Рассель байж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна.

Монгол түмнээ ялалтаараа баярлуулсан Н.Төгсцогт хэрхэн мэргэжлийн бокст хүч үзэв?

17 НАСТАЙ ХҮҮ МИЛАНААС МОНГОЛЧУУДЫГ ОГШООВ

“Бээжин 2008” олимпийн наадамд оролцсон Монголын боксын баг тамирчдаас Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль хүртэж түүхэн амжилтын эзэд болж байсан юм. Энэхүү наадмаас жилийн дараа буюу 2009 онд  Италийн Милан хотод болсон сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медальтай ирсэн түүхтэй. Тэр үед 17 настай Н.Төгсцогт дэлхийн рингэнд өөрийгөө харуулж, жиндээ хамгийн даруухан амжилттай ч шигшээ тулаанд хүрч чадсан юм. Өөрийгөө спортод зориулж, анхны багш А.Гантулгын удирдлага дор “Алдар” спорт хороонд бэлтгэлээ хийж эхэлсэн Н.Төгсцогт дэлхийн рингээс амжилтаа эхлүүлсэн түүх нь энэ билээ.

ОЛИМПИЙН МЕДАЛЬТАН БОЛСОН НЬ

2009 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэний дараа ах нарынхаа хамт бахархалтайгаар “Буянт-Ухаа”-д тосуулж байсан Н.Төгсцогт удалгүй Орхон аймгийн “Хангарьд” спорт хороонд шилжсэн юм. “Лондон 2012” олимпийн наадмын эрх авсан Н.Төгсцогт олимпийн рингэнд онцгой байж мөнгөн медальтай ирсэн. Тэрбээр 52 кг-д өрсөлдөж, Азарбайжан, Итали, Узбекистаны тамирчдыг хожиж, олимпийн мөнгөн медалийг хүртсэн түүхтэй. Энэ үед монголчууд мөн л түүгээр бахархаж байсан юм.

АЗИЙН НААДАМ ТҮҮНИЙГ МЭРГЭЖИЛД ХҮЧ ҮЗЭХЭД НӨЛӨӨЛӨВ

“Лондон 2012” олимпийн наадмын дараа болсон хамгийн том наадмын нэг бол “Инчон 2014” Азийн наадам билээ. Монголын баг энэ удаа томоохон бүрэн бүрэлдэхүүнтэй оролцохдоо Н.Төгсцогтоос аваргын алтан медалийг хүлээж байсан юм. Гэвч эзэн орны тамирчинд ялагдаж, медальгүй хоцорсоныг эсэргүүцсэн ч тус эс болсон. Тэрбээр өрсөлдөгчөө илт давуу байдлаар ялсан ч шүүгч БНСУ-ын боксчинд ялалтыг өгсөн юм. Тухайн үед Монголын багийг ахалж явсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  гомдол гаргаж байсан ч ялалт зохион байгуулагч орны тамирчинд хэвээр үлдсэн. Энэ ялагдал Н.Төгсцогтыг мэргэжлийн боксын рингэнд хүч үзэхэд бүрэн нөлөөлсөн гэдэг. Энэ талаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дурсахдаа “Лондонгийн олимпийн дараа манай хаалгыг Н.Төгсцогт цохиод хоёр улаан гоймон барьчихсан орж ирж билээ. Шигшээ багийн 450 мянган төгрөгөөр би яаж амьдрах билээ. Залуу байгаа дээрээ мэргэжлийн бокс руу орлоо. Хоёулаа олимпийн медальтай тамирчид ч гэлээ хүмүүс тэнгэрээр амьдарч байгаа гэж бодож байгаа байх. Би заавал амжилтанд хүрнэ” гэж хэлж байсныг өчигдөр дурслаа. Олимп, дэлхийн аваргын медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт ийнхүү Азийн наадмын дараа зориг шулуудан мэргэжилд хүч үзэж эхлэв.

МЭРГЭЖЛИЙН РИНГЭН ДЭХ 11 ДЭХ ЯЛАЛТ

Н.Төгсцогт 2014 онд АНУ-ыг зорьж, мэргэжилд хүч үзэж эхэлснээс хойш олон ч тулааны ард гарсан. Гэхдээ түүний өмнөх 10 тулаан бүгд ялалтаар өндөрлөсөн. Энэ үед монголчууд түүний ялалттай хамт байлаа. Харин энэ удаагийн 11 дэх тулаан онцгой байсан юм.  Учир нь IBO холбооны 57,2 кг-ын эзэнгүй байсан аваргын бүсийг өөрийн болгох эрхтэй учраас бүгд түүнд итгэж байсан, тэр ялсан.  10 жилийн өмнө Италийн Милан хотод 17 насандаа дэлхийн рингэнд шилдэг тулаануудаараа гайхагдаж байсан боксчдыг ялж байсан бол энэ удаа мэргэжлийн рингэнд ямар болсноо харуулсан. Түүний тоглолтын дараа олон судлаач сэтгэгдлээ бичиж байгаагаас спортын сэтгэл зүйч, доктор Ш.Долгор "Н.Төгсцогтын тулааны дараа дүгнэлтээ хэлэхдээ “Н.Төгсцогтоос тамирчин хүнд байх ёстой олон суурь чанарыг хараад маш их бахархах сэтгэл төрлөө. Тэр энэ байдлаараа шилдэг тамирчны жишгийг харуулав. Тухайлбал, дасгалжуулагчаа хайрлаж хүндэлсэн сэтгэл, тамирчны ёс зүй, өрсөлдөгчтэйгээ харилцах, өөртөө итгэлтэй байгаа болон монгол хүний мөн чанар, Монголын боксын хөгжил & боломж” гэж дүгнэсэн байна. Үнэхээр сүүлийн гурван олимпийн наадмаас медальтай ирсэн Монголын боксын баг тамирчдад ямар том боломж байгааг Н.Төгсцогт харуулж өглөө.

ТҮҮНИЙ ДЭМЖЛЭГ БА ДЭМЖИГЧИД

Энэ удаагийн 11 дэх тулаан АНУ-ын Нью-Йорк хотод болсон. Тулааныг үзэхийг хүссэн олон монголчууд бий. Гэхдээ АНУ-д байгаа монголчууд олноор цэнгэлдэхэд очиж “Уухай” хадаасан бол Монголоос зорьж очсон алдартнууд ч олон байлаа. Энэ удаа олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нарын олон алдартнууд “Barclays center”-ээс дэмжиж байв.

Н.Төгсцогт 10 жилийн өмнө монголчуудаа баярлуулж байсан бол АНУ-аас дахин ялалтын буухиаг илгээлээ. Түүнд дахин тоглолт бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-28 178.85.140.24

Bichleg.haan.baina

Avatar

Зочин 2019-01-28 103.57.95.174

Огшино гэж монгол хэлэнд байхгүй үг хаанаас гаргаж хэрэглээд байдаг юм бол доо, бодврл ямаан омогийг илтгэдэг гэсэн х***а үг бололтой

Avatar

Монголын ард түмэн 2019-01-28 202.21.119.54

Аварга болсон хүн 10 дахин их бэлтгэл хийх хэрэгтэй. Учир нь дараагийн өрсөлдөгч чинь маш хатуу самар байх болно. Энэхэн бие эх орныхоо төлөө зориулагтүн.

Avatar

hehe 2019-01-28 103.87.255.42

olimpiin mungu shuu dee setgeelchee. Kub tei uzeed mungu avsan.

Avatar

MENGU 2019-01-28 64.119.20.76

MINII BIE MASH IH BAYARLAJ BAINA. GEHDEE OORKUUD SHIG OGSHIHGUI BAINA. HETERHII IH OGSHOOD BAIVAL SUULDEE OGSHIH YUM OLDOHOO BAINA SHUU. SETGEL IH HUURVUL DARAA N GUTRAL ZAAVAL BOLDOG. HUMUUS UUNIIGEE HEG IH ANZAARDAGGUI YUM

Avatar

ЗОЧИН 2019-01-28 202.9.42.119

BAYAR HURGEJ , AMJILT HUSEE. MONGOL HUN IIM CHADVARTAIGAA DELHIID HARUULLAA.

Avatar

Ганаа 2019-01-28 202.126.89.187

Иүү блээ классик тамирчид энэнээс илүү яаж зодохов дээ

Avatar

Зочин 2019-01-28 202.126.89.187

Иүү блээ классик тамирчид энэнээс илүү яаж зодохов дээ

Avatar

зочин 2019-01-28 66.181.161.60

МЭДЭЭ.МН ҮНЭНИЙГ МЭДЭЭЛНЭ ГЭСЭН ЯАСАН, ОЛИМПИЙН МӨНГӨН МЁДАЛЬ ШҮҮ ДЭЭ, ХҮРЭЛ БИШ.

Avatar

Tr 2019-01-28 150.129.140.67

Hariutslagagvi, heneggvi iim nuhduud setgvvlch geheer hetsvv ye.

Avatar

zochin 2019-01-28 202.126.89.146

Olimpiin mungun medali avsan ym shuuu zalruulj bcherrei

Avatar

Зочин 2019-01-28 202.126.89.146

Olimpiin mungun medali avsan ym shuuu zalruulj bcherrei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж