Сар шинээр бэлгэнд Монгол төгрөгөө сонгоцгооё | News.MN

Сар шинээр бэлгэнд Монгол төгрөгөө сонгоцгооё

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Сар шинээр бэлгэнд Монгол төгрөгөө сонгоцгооё

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход ердөө  долоо хоногийн хугацаа үлджээ. Айл өрхүүд шинэ сардаа бэлтгэж,  банш буузаа чимхэж, гарын бэлгийн ажилдаа гарсан харагдана. “Цагаан сар шиг нүсэр баяр алга” хэмээн  хүмүүс ярьдаг ч  төрт ёсны уламжлалт баяр учраас айл бүр зочдын алгыг өөд нь харуулахын тулд цалин, тэтгэврийн зээл авч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг гэхэд хилсдэхгүй.

Үндэсний стастикийн хорооноос мэдээлснээр “Монголчууд  цагаан сарын үеэр дунджаар 357.3 тэрбум төгрөгийг гадагш урсгаж байна” гэх судалгаа гарчээ. Ингэхдээ хүмүүст  өгч буй гарын бэлгийн 80 орчим хувийг импортын бараа эзэлдэг гэдгийг ч судалгааны дүн харуулж буй.

Өөрөөр хэлбэл, бид 357.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг Монгол Улс Цагаан сарын баяраар өмнөд хөршдөө "бэлэглэдэг" гэсэн үг. 357,3 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрлэлүүдээ дэмжсэн гарын бэлэг сонговол ямар өсөлт, өөрчлөлт орох бол гэдгийг нэг тунгаагаад үзээрэй. Нөгөө талаар, хэрэв айл өрхүүд Цагаан сарын баярын гарын бэлгэндээ дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сонговол үндэсний үйлдвэрлэгчдэдээ 357.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, бизнесийг нь дэмжих боломж байна гэдгийг энэхүү судалгаа харуулав. Бид ингэж л хэн хэнийхээ гарыг цайлгах нэрээр хятадын бараа авч, урд хөршрүүгээ  зөөчихдөг.  Тэр жишгээр  энэ жил ч мөн ялгаагүй зах худалдааны төвийн лангуун дээр дандаа урд хөршөөс орж ирсэн оймс, тирко тэргүүтэй 1000-10000 төгрөгийн үнэтэй бараанууд харагдаж байгаа нь нууц биш.

Гэхдээ хямдрал, хямд үнэ дагаад шуурдаг монголчуудын сэтгэлгээ, ухамсарт одоохондоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэх ойлголт тун хэцүү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье хэт их үнэтэй тусч байна, Монголд үйлдвэрлэв гэсэн нь тэнгэрт хадсан үнэтэй гэх яриа одоо ч бидний дунд байсаар. Ийм тохиолдолд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээс илүү бэлэн мөнгө бэлгэнд өгөхийг уриалсан нь илүү бодит болох биз ээ.

Уг нь Хятадын "хог" гэгддэг хэнд ч хэрэггүй зүйлсийг өгч байснаас бэлэн мөнгө өгвөл өгч байгаа хүндээ амар, авч байгаа хүндээ хэрэгцээтэй бэлэг байж чадах  болов уу. Энэ нь харагдах талаасаа ч тэр, хэрэгцээ талаасаа ч тэр хамгийн сонгодог бэлэг болох нь мэдээж. Жил бүрийн Цагаан сарын баярын үеэр бэлгэнд бэлэн мөнгө өгье гэдэг уриалга сошиал ертөнцөөр өрнөдөг. Гэвч монголчуудын нэрлэхүү зан уу, эсвэл эрээний барааны хямдыг боддогынх уу бэлэн мөнгө өгөх нь тун ховор.

Бэлэн мөнгө өгснөөр Цагаан сараар гадагш гарч байгаа мөнгөний урсгалыг бага ч болов багасгах, ядаж л 357,3 тэрбум төгрөг дотооддоо шингэх боломжтой.

Жижиг улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулахуйц хэмжээний мөнгө эргэлддэг энэ баяраар монгол хүн бүрийн халааснаас гарч буй энэ их мөнгөний урсгалыг эх орондоо үлдээж чадвал манай эдийн засагт багагүй тустай.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-01-28 103.212.118.156

Цагаан сар болоход 7 хоног л үлдлээ.
Өнөөдөр өглөө хэдэн шинэ мөнгө олж авах санаатай банк орсон чинь шинэ мөнгө байхгүй гээд хүнд өгөх нь битгий хэл авч явахад ч хэцүү муудсан хэдэн төгрөг өгөх юм.
Цагаан сар дөхүүлээд банк орохоор шинэ мөнгө дууссан байхгүй гэх юм.
Харилцдаг банкнаасаа цагаан сарын үеээр шинэ мөнгө олж авахад танил тал, ар өврийн хаалга хэрэгтэй юм байна л даа.

Avatar

Зочин 2019-01-28 202.9.42.107

Заавал шинэ мөнгө өгөх хэрэггүй ш дээ, мөнгө л бол мөнгө. Хэлбэрдэх дуртай монголчууд ийм юман дээр хүртэл бүгдээрээ хуйлрахыг яана. Үүнийг нь дагаад бөөн хэрүүл уруул, банкныхныг гуйх, аргалах, арын хаалгадах, хахуульдах хэрэг гарна. Ямар хэрэгтэй юм бэ ингэж байх? Өөрсдөө цаасан мөнгөтэй аятайхан харьцаад сурчих хэрэгтэй байтал базаад үрчийлгээд, ураад, дээр нь юс сараачаад хаячихна.

Avatar

Зочин 2019-01-28 64.119.27.6

Маш зөв.

Avatar

Иргэн 2019-01-28 202.72.244.219

Бэлэн мөнгө өгнө гэдэг нь маш зөв. Таарах таарахгүй, таалагдах таалагдахгүй нь мэдэгдэхгүй янз бүрийн хог бэлдэх гэж бөөн ажил толгойны өвчин болж байснаас хүүхдүүдэд шинэхэн 1000 төгрөг 1 шоколадтай өгчихөд болоод л явчихна. Боломжтой нэг нь 5000 төгрөг 10000 төгрөгөө өгнө биз. Харин хөгшчүүлтэйгээ золгохдоо бас боломж бололцоогоороо 5000, 10000, 20000 төгрөгөө бариад золгоход яагаад болохгүй гэж. Харин улс бодлогоор шинэ дэвсгэртүүдийг нь бэлдэж өгөх хэрэгтэй санагддаг.

Avatar

Зочин 2019-01-28 80.187.109.49

Ядаж хүнд бэлэглэх мөнгө нь шинэ баывал уг нь зүгээрсэн. Өнөадөр манай гүйогээнд баыгаа бэлэн мөнгө маань хүнд өгөх нь битгий хэл банкны АТМ-д гологддог шүү дээ.

Avatar

Зочин 2019-01-28 202.170.80.25

шинэ ч бай хуучин ч бай мөнгө л бол мөнгө шдээ битгий ийм хэлбэр хөөсөн байгаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж