Японы мэргэжлийн сүмо бөхийн оны анхны тэмцээн болох Хацү башё өнөөдөр өндөрлөлөө. Токио хотод болсон башёгийн сүүлийн өдөр сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Эндог давж, түрүү бөхөөр тодорлоо. Тамаваши 13 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж, эзэн хааны цомыг анх удаа хүртэж байна. Түүний араас хамгийн ойр даваатай бөх бол сэкивакэ Такакэйшёо байсан бөгөөд тэрбээр 11 даваа, дөрвөн унаатайгаар башёг өндөрлүүлэв.
Башёгийн сүүлийн өдрийг хүртэл их аварга Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Б.Мөнх-Оргил нар тэргүүлж эхэлсэн. Хоёр бөх 12 дахь өдөр учраа таарахад Тамаваши давснаар тэдний даваа адил 10 болж тэнцсэн юм. Гэвч их аварга Хакүхо 13 дахь өдөр Такаэйшёод ялагдан 14 дэх өдрийн барилдаанд озэки Гоэйдотой барилдалгүй башёг дуусгасан. Энэхүү боломжийг Тамаваши сайтар ашиглаж, 13 даваа, хоёр унаатайгаар дээд зиндаанд түрүүллээ.
Хацү башёд аварга Кисэносато, Какүрюү М.Ананд нарыг давсан Ичиножёо А.Ичинноров сүүлийн таван өдөр дараалан унаж, зургаан даваа, есөн унаатайгаар башёг өндөрлүүллээ. Мөн түүнээс гаднас Чиёошома Г.Мөнхсайхан тавин хувийн амжилтаа хийж чадалгүй зургаан даваатай башёг дуусгалаа.
Япон озэки/арслан/ цолтнуудаас Такаясү, Гоэйдо нар 9 даваатайгаар башёг өндөрлүүллээ.
Холбоотой мэдээ