Цайны газарт гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

Цайны газарт гал гарчээ

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр нийтийн орон сууцны байрны үйлчилгээний газарт гал гарсныг унтраалаа.

"ВЕАМ" цайны газарт гал гарч, 18.00 цагийн орчимд галын дуудлага өгчээ. Одоогийн байдлаар Онцгой байдлын газрын гал сөнөөгч нар галыг бүрэн унтраагаад байна. Гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд хүн бэртэж, гэмтээгүй гэдгийг эх сурвалж хэллээ.

64-р байрны нэгдүгээр давхарт үйлчилгээний газар олон байдаг аж.

Энэхүү нийтийн орон сууц Засгийн газрын III байрны хажууд байрладаг юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж