Ленинградын бүслэлт дууссаны 75 жилийн ойг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Ленинградын бүслэлт дууссаны 75 жилийн ойг тэмдэглэж байна

Нийт 872 хоног үргэлжилсэн уг бүслэлтийн үеэр Ленинград хотын хэдэн зуун мянган оршин суугчид өлсгөлөнгийн улмаас амиа алдаж байсан гэдэг.

Ленинградын бүслэлт дууссаны 75 жилийн ойг тэмдэглэж байна

Зөвлөлтийн ард түмний эр зориг, баатарлаг гавьяаны бэлгэдэл болсон Ленинградын бүслэлт дууссаны 75 жилийн ой өнөөдөр/2019.01.27/ тохиож байгаа бөгөөд тэр үеийн Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хот энэхүү ойн өдрийг хот даяараа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн II дайн ид өрнөж байх үед ЗХУ-ыг эзлэх Гитлерийн төлөвлөгөөний дагуу 1941 оны есдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 1944 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ленинград хотыг  Германы цэргүүд бүсэлж байсан юм. Нийт 872 хоног үргэлжилсэн уг бүслэлтийн үеэр Ленинград хотын хэдэн зуун мянган оршин суугч өлсгөлөнгийн улмаас амиа алдаж байсан гэдэг.

75 жилийн ойд зориулсан баярын жагсаалд 2,500 цэргийн албан хаагч болон байлдааны машин техникүүд оролцож байна. Мөн тус улсын ерөнхийлөгч Владимир Путин энэхүү арга хэмжээнд оролцож үг хэлэх юм байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж